2021 оны 11-р сарын 23
13 цаг 52 минут

Н.Учрал: Мэдээллийн системийн төв баазуудыг хуулиар заавал Монгол улсад байхаар заасан

Өнөөдөр Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод хамтран хуралдаж Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хороодын нийт 29 гишүүнээс 22 гишүүн оролцож 75.9%-ийн ирцтэйгээр хуралдаж тус хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эдгээр хуулийн төслүүдийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын даргаас захирамж гарган 3 байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ахлаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, П.Анужин нар ажлын хэсгийн гишүүдээр ажилласан юм.

Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал: “Сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж ашиглахаар бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа. Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэдгийг энэ хуулийн төсөлд тодотгосон“ гэв. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид хэн нэгний талаар мэдээлэл бичихдээ үнэн зөв мэдээллийг бичихийг үүрэгжүүлэхээс гадна үнэн бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж зохицуулж байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн багш нар сурагчдаас эцэг, эхийн эрхэлдэг ажил, албан тушаал, өрхийн орлого болоод хувийн мэдээллийг шаардаж авдаг асуудлын талаар хөндсөн бөгөөд цаашид энэхүү хуулиар багш зөвхөн сурагчдад хичээлээ заадаг, сурагчдын гэр бүлийн байдал, эцэг, эхийн орлого, албан тушаалын талаар мэдээлэл авах явдлыг хориглоно гэдгийг ажлын хэсгээс тодотгосон. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Ганбат: “Айл болгон нэг койнчинтой боллоо. Гэвч энэ үйл ажиллагаа явуулж байгаа биржүүд чинь тэр койнчин болгоны хувийн мэдээллийг цуглуулж байгаа. Түүнийг яах вэ?” гэж асуув. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Бид одоо мэдээллийн сүлжээний дэд бүтэц буюу энэ интернет чинь гадны хиймэл дагуул, гадны сүлжээ л ашиглаж л яваа. Хүний зам дээр л яваа шүү дээ. Тэгэхээр энэ аюулгүй байдал яах вэ, алдагдах, хулгайлагдах, тасалдах, устах зэрэг эрсдийг яах вэ?” гэсэн асуултуудыг Ажлын хэсгийн ахлагч Н.Учралаас тодруулав.

УИХ-ын гишүүн Н.Учрал: “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслүүдээр эдгээр үйлчилгээ үзүүлэгчид буюу биржүүд “мэдээлэл хариуцагч” болж байгаа. Өөрөөр хэлбэл мэдээлэл цуглууж буй бусад субъектуудын нэгэн адил мэдээлэл хариуцагчийн үүрэг хүлээж байгаа гэж ойлгож болно. Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулиар мэдээллийн төв сервер, бааз заавал Монгол улсын нутаг дэвсгэрт байхаар хуульчилсан. Анх удаа ингэж хуулийн төсөлд суугдсан байгаа” гэдгийг онцлов.

Түүнчлэн дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, түүнийг ашиглахтай холбоотой хуульд заасан зүйлийн талаар гишүүд нухацтай хэлэлцсэн. Дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулж болох, бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулна хэмээн сүрдүүлдэг, бусдын нэр хүндэд халдахыг оролддог явдал олноор гарах болсныг гишүүд дурдаад, ийм үйлдэлд оноох хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны эцэст Байнгын хорооноос эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.26.213Зочин   • 2021, 11 сарын 23. 15 цаг 02 минут

Монголд байхаар хамгаалчихна гэсэн үг биш биз дээ, монголд байснаар өөрсдийн гарын доор л байлгана гэсэн үг. Плас манай хостингийн компаниуд ямар билээ

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.