2022 оны 4-р сарын 11
20 цаг 03 минут

С.Батбаатар: УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай уулзсан гэдэг мэдээлэл худлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай очиж уулзсан гэсэн мэдээллийн талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатартай уулзаж тодрууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамт Далай ламтай очиж уулзжээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ, зарим нэг сайтад гарлаа. Та үнэн бодит мэдээлэл өгнө үү?

-Нуулгүй үнэнийг хэл гээд байна аа даа. Нууцгүй бодит үнэнийг хэлэхэд Их Хурлын дарга Далай ламтай уулзаагүй. Уулзах боломж ажил төрлийн болоод төр ёсны үүднээсээ байхгүй. Г.Занданшатар дарга Энэтхэгт 2021 оны арван хоёрдугаар сарын 1-3-нд айлчилсан. Тэр үеэрээ уулзсан байх гэж “буудсан” харагдана лээ. Албан ёсны айлчлалынхаа хүрээнд хэнтэй уулзаж, ямар арга хэмжээнд оролцсоныг тухайн үед нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс албан ёсоор мэдээлсэн. Parliament.mn сайтаас эргүүлээд үзвэл байж л байгаа.

-Албан ёсны айлчлал байгаагүй юм биш үү?

-Төрийн айлчлал, албан ёсны айлчлал, ажлын айлчлал гээд агуулга, зорилгын түвшингээр нь төр, засгийн тэргүүн нарын гадаад улс оронд хийж байгаа айлчлалыг ангилж үздэг практик бий. Тухайн улсын Төрийн тэргүүн нарын түвшний айлчлалыг Төрийн айлчлал гэдэг. Гадаад улсын ижил түвшний төрийн дээд албан тушаалтны албан ёсны урилгаар айлчилж буй айлчлалыг “албан ёсны” гэж тодотгодог.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын албан ёсны урилгаар айлчилсан. Айлчлалынхаа хүрээнд парламентын хоёр танхимын дарга болон Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковин, Гадаад харилцааны сайд С.Жайшанкар нартай уулзаж парламент хоорондын болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцсан, санал солилцсон. Албан ёсны бус, тухайлбал ажлын айлчлалын үеэр ийм өндөр дээд түвшинд хүлээж авдаггүй юм аа. Энэ талаарх төрийн ёс жаягийг Гадаад харилцааны яамнаас тодруулчихад гэмгүй.

-Монголын парламентын дарга албан ёсны айлчлал хийлээ гэж Энэтхэгийн Гадаад харилцааны яамны албан сайтад мэдээлээгүй байна гэж ikon-д бичсэн байна лээ…

-Наад сайтад чинь “Монголын парламентын төлөөлөгчид айлчиллаа” гэсэн мэдээ байна гэж бичсэнийг харсан уу. Өөр юу гэх юм. Манай даргын айлчлалыг “албан ёсны” гэж мэдээлсэнгүй гэж бид заргалдах юм уу. Эсвэл тэдэнд мэдээгээ ингэж бич гэж заах хэрэг үү. Ийм юм байж болохгүй л дээ.

Тэр тусмаа энэ айлчлалаас, Г.Занданшатар Далай ламтай уулзсанаас болж хил хаагдлаа гэж гөрдөх нь арай л хэтэрсэн хэрэг. Хил гааль, тээвэр логистикийн гацаа түгжээ үүссэн нь цар тахлын эрсдэлтэй холбоотой гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Нөгөө талаар УИХ-ын даргын алба хашиж байгаа хүн Далай ламтай ч юм уу, хэн нэгэнтэй дураараа очоод уулзчихаж болдоггүй, төрийн дэг ёсонд захирагддаг гэдгийг бүгд л мэдэж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл бол зориудын, зохион байгуулалттай үйл ажиллагаа.

Яг наад мэдээтэй чинь давхцуулаад “Монголын эдийн засаг дэлхийд өндөр өсөлттэй 10 орны тоонд багтаж байна” гэсэн, аль 2019 оны мэдээг өнөөдөр хэлсэн мэтээр сошлд түлхэж байгааг анзаарсан уу. 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгуулсан “Тинк банк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэгт Г.Занданшатар дарга оролцох үеэрээ “Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн өсөлттэй орнуудын тоонд зүй ёсоор орж байна” гэж хэлсэн.

2016 онд манай эдийн засаг уруудаж, өсөлт нь бараг хасах руу орох шахсан байсан. Хоёр жил гаруй хугацаанд эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байсан үе. Бараг 7.0 хувийн өсөлт гэдэг бол өндөр үзүүлэлт шүү.

Одоо бол байдал өөр, хүнд хэцүү цаг үе тохиогоод байна. Тэндхийг эндэхтэй, 3 жилийн өмнөх өсөлтийг өнөөдрийн уруудалт, хямралт байдалтай нэг шугаманд аваачиж, олны тархийг угаах, түүгээрээ нэг хүнийг харлуулахыг оролдох нь зөөлнөөр хэлэхэд болчимгүй явдал. Энэ мэт Их Хурлын дарга руу хандсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл сүүлийн үед давтамжтай гарч байгаа. Г.Занданшатар дарга өөрөө нэг их ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр таныг асуусан болохоор л би хариулж байна.

-Та ч даргыгаа л хамгаалаад байна аа даа.

-Тийм юм байхгүй ээ. Би хамгаалагч биш. Бодит үнэнийг л хэлж байна. Үнэн ганц л байдаг биз дээ. Шалгаад үзсэн ч болно.

-Ганцхан зүйл асууя. Энэтхэгийн айлчлалд Ц.Цэрэнпунцаг гишүүн явсан уу?

-Хардлага дуусаагүй л байна уу. Хардах нь таны эрх. Гэхдээ нөгөө талд нь бодит үнэн, баримт эх сурвалж гэж бий. Үүнийг олж тодруулах нь сэтгүүлчийн үүрэг гэдгийг та ч мэднэ, би ч мэднэ. Ц.Цэрэнпунцаг гишүүн айлчлалд яваагүй. УИХ-ын даргын албаны ёсны айлчлалд тэдэн гишүүн явж болно гэсэн тогтоосон журам бий. Энэ журмын дагуу Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, С.Чинзориг нарын гишүүд явсан. Тэднээс бас асууж тодруулж болно шүү.

-Танд баярлалаа.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.166Зочин   • 2022, 4 сарын 30. 11 цаг 28 минут

Dalimduulan 2 ornii hoorond yas hayagchid todorsoor

59.153.112.10Зочин   • 2022, 4 сарын 20. 14 цаг 54 минут

УИХ-ын тамгын газрын дэд дарга хүн байж хариулт өгч байгаа нь нэг л бишээ. Хэрүүлч эмийн шинжтэй.

150.129.143.223Зочин   • 2022, 4 сарын 17. 17 цаг 25 минут

Ийм юмаар хөөцөлдөөд яадаг байнаа. Далай лам яав л гэж дээ

202.55.191.130Зочин   • 2022, 4 сарын 16. 5 цаг 07 минут

hehe hujaanuud evluuleg hiichihej l dee

202.179.11.38Зочин   • 2022, 4 сарын 14. 16 цаг 02 минут

Улс төрчид төрийн албан хаагчид шашны асуудалд хутгалддагаа боливол таарна. Энэ асуудалд засгийн газар анхаарал хадуулах нь зөв. Төр засгийн зүгээс албан ёсоор үүрэг өгөөгүй бол энэ тэндхийн лам нарыг дагаад элдэв юм яриад явж байдаг Занданшатар Содбаатар, Цэрэнпунцаг гээд баахан лам нарыг хувьчлаад авцан манай багш гээд солиороод явж байдаг нөхдүүдийг жаахан хазаарлах нь зөв өө

192.82.83.92иргэн   • 2022, 4 сарын 12. 11 цаг 56 минут

Энэ зарим сэтгүүлчид ялихгүй, хэнд ч хэрэггүй юмны төлөө цаг заваа их зарцуулах юмаа. Сэтгүүлч гэдэг хүнийг бэлтгэдэг сургууль, курс олон болж тэд илүүдэлд орж байх шиг байна. Тэдэнд хийх юм хомсдуу юмаадаа. Уулзаагүй гэж албаны хүн хэлээд байхад уулзсан болгох гээд л зүтгээд тэнэгтээд ажил удаад байх юм. Ер нь хувийн журмаар уулзаж болно биздээ.

103.111.68.3иргэн   • 2022, 4 сарын 12. 9 цаг 46 минут

Хүнийг харлуулах гэсэн хорчин их болж дээ Далай ламтай уулзсан байхад буруу юун хүний ул шагайгаад явдагаа болимоор

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.