2022 оны 5-р сарын 5
13 цаг 20 минут

“НИТХ журам баталж, түүнийг нь ХЗДХЯ бүртгэсэн тохиолдолд иргэд Улаанбаатар хотын гудамжинд нийтийн хоолны үйлчилгээ, худалдаа эрхэлж болно“

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жижиглэн худалдаа эрхлэгчдэд төрөөс уян хатан боломж бүрдүүлнэ гэдэг заалт байгаа. Үүнийг тодруулж өгөөч.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Иргэн н.Мишиг тэргүүтэй иргэд энэ асуудлаар маш олон удаа шаардлага тавьсан. Улаанбаатар хотын гудамжинд худалдаа, үйлчилгээ эрхэлснийхээ төлөө яагаад цагдаагийн байгууллагад торгууль төлөх ёстой юм бэ. Үүнийг Зөрчлийн хуулиас хасаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьдаг.

Үүний шалтгаан нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг боловсруулаад, ХЗДХЯ бүртгэж авалгүй нэлээд хэдэн жил болсон юм билээ. ХЗДХЯ яагаад бүртгэж авдаггүй байсан гэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд НИТХ-д ийм эрх байхгүй гэдэг тайлбар өгдөг байсан.

Сүүлд бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг батлахад энэ эрхийг оруулж батлуулсан. Одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан манай яаманд энэ журмаа баталж ирүүлэх ёстой. Журмыг манай яам бүртгэсэн тохиолдолд нийслэлийн иргэд тодорхой зөвшөөрөгдсөн газар, гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх эрх нь нээгдэнэ.

Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн одоо ажлаа хийх хэрэгтэй байна.

Ер нь аливаа хотуудад гудамжинд ном зарах, хоол үйлдвэрлэл явуулах, худалдаа хийх эрх нь нээлттэй байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бүхий л бизнесийн боломжийг нээж өгөх ёстой гэж үзэж байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.127.142Зочин   • 2022, 5 сарын 9. 12 цаг 08 минут

Энэ жижиглэн, ширхэгийн худалдаачид чинь эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага ч хангахгүй нөхдүүд шүү дэ. Бөөн өвчлөл. худалдаа чухал уу ? эрүүл мэнд чухал уу ? Эргүү бөхийн сонгуулийн шоу

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.