Жолла муж нь Солонгосын өнө эртний уламжлалт соёлыг хадгалсан муж бөгөөд найрсаг зочломтгой иргэдтэйгээрээ жуулчдын хайрыг татдаг муж юм. Тус мужид байдаг Жонжү хотын Хануг тосгонд Солонгос ардын аж амьдрал, үндэсний хувцас гоёлтой нь танилцах боломжтой.
Жонжүгийн Хануг тосгон

Жонжүгийн Хануг тосгон
Жонжү нутагт байдаг Хануг тосгон нь 600 гаруй үндэсний байшингуудаас бүрддэг бөгөөд 1930-аад онд байгуулагдсан байна. Энэхүү тосгонд Чусон гүрнийг үндэслэгч И Сон Гэ (1335- 1408) хааны хөргийг тахидаг Гёнгижон танхим, Жондон католик сүм, Солонгосын үндэсний дарсны музей, уламжлалт аргаар хийсэн цаас болох Ханжи хийдэг газрууд гээд үзэж сонирхох зүйлс олон бий. Мөн Хануг загварын зочид буудалд тухлаж, Хануг кафед үндэсний цай хоол зооглонгоо алжаал тайлахад нэн таатай ажээ.

Жонжүгийн Хануг тосгон
Гёнгижон

Гёнгижон
Хануг тосгон руу орох замд Чусон гүрнийг үндэслэн байгуулсан И Сон Гэ (1335- 1408) хааны хөргийг тахисан бунхан байх бөгөөд энд ирснээр амар амгалангийн оронд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг. Гёнгижон бунхан болон гудамжны эсрэг талд нь байрлах Жондон хийдийн үзэмж нь хамтдаа өрнө дорнын содон гайхалтай уур амьсгалыг бүрдүүлдэг байна.
Сонүнса хийд

Сонүнса хийд
Бүс нутгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Сонүнса хийд нь 577 оны тэртээх Пэкжэ гүрний үед байгуулагдсан. Хийдийн эргэн тойронд байдаг цахирмаа цэцгийн модон ой нь 500 гаруй жилийн настай бөгөөд 4-р сард хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.

Сонүнса хийд
Нэжансан үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Нэжансан үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Нэжан, Бэгам, Ибам зэрэг уулсаар хүрээлэгдсэн энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын улиралд өнгө өнгөөр будагдсан навчит мод ихтэй тул байгалийн энэ л тансаг өнгө үзэмжийг үзэхээр гадна дотны жуулчид ихээр ирдэг. Энд үзэсгэлэнт намрын ойн дээгүүр модод хийгээд навчсын сайхныг ажингаа дүүжин тээврээр (cable car) аялах боломжтой.

Нэжансан үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Кым Санса

Кым Санса
Алдарт Муаг ууланд байрлах Кымсанса хийд нь Пэкжэ гүрний үе буюу 599 онд баригдсан. Үндэсний өв болох Майдар бурхны хийд болон дэлхийд хамгийн томд тооцогддог Майдар бурхны хөшөө зэрэг 10 гаруй түүхийн өвүүд байдаг. Хаврын улиралд уулын бэлээс эхлэн Кымсанса хийд хүртэл эгнэж ургасан сакура цэцгийн модод үзэмж төгс харагдана.
Гванханрүвон асар

Гванханрүвон асар
Солонгосын хамгийн том 4 асарын нэг бөгөөд Чусон улсын үед баригдсан боловч галд шатсаны улмаас дахин сэргээж, өнөөг хүртэл хадгалж иржээ. Солонгосын цэцэрлэгжүүлэлтийн өвөрмөц шийдлийг харуулдаг ба нуур, 3жижэг арал, үлгэрийн мэт гүүртэй. “Чүнян бүсгүйн домог” хэмээх эртний зохиолд гардаг. И-Дурён болон Чүняны анх танилцсан газар учир Чүнян бүсгүйн хөрөг онгодыг залсан байдаг. Жил бүрийн билгийн тооллын 5-р сарын 5-нд Чүнян фестиваль энэ газар зохиогддог байна.
Чүнхян цэцэрлэгт хүрээлэн

Чүнхян цэцэрлэгт хүрээлэн
Хойд Жолла мужийн Намвон хотод байдаг Чүнхян цэцэрлэгт хүрээлэн нь Чусон гүрний үеийн ихэс дээдэс болон энгийн ардын хайрын түүхийг өгүүлсэн эртний зохиол “Чүнхян бүсгүйн домог”-оор сэдэвлэн хийсэн цэцэрлэгт хүрээлэн юм. Энд зохиолын үйл явдыг харуулсан Чусон гүрний үеийн бүтээлүүдийг сэргээн байрлуулсан байдгаас гадна түүх, ардын зан заншлыг харуулсан музей ч мөн байдаг.
Чүнхян бүсгүйн домог

Чүнхян бүсгүйн домог
Намвон хотод болсон энэхүү хайрын түүх нь өдгөө олон кино драмын бүтээл болж дэлгэцнээ амилсан. Намвон хошууны захирагчийн хүү И Ду Рён болон дууч эмийн охин Чүнхян нь Кванханрүд анх уулзан бие биедээ хайртай болдог. Намвон хошууны захирагч хугацаагаа дуусган Сөүл рүү буцах болсноор тэр 2 хагацан салах боловч дахин уулзахаа бие биедээ амлана. Шинээр ирсэн захирагч Чүнхяныг дууч эм болгохоор хүчлэх боловч эцсийг хүртэл эсэргүүцсээр байна. И Ду Рён сайд болон хуучин захирагчийг огцруулж Чүнхяныг аврах бөгөөд хууль ёсны эхнэрээ болгож аван аз жаргалтай амьдран суудаг ажээ.
Тусгай хамгаалалттай Жирисан уул

Тусгай хамгаалалттай Жирисан уул
Солонгос улсын хамгийн анхны бөгөөд хамгийн том дархан цаазат газар Жирисан ууланд бий. Энэ газар нэн ховордсон ан амьтдын төрөл зүйл олон байдгийн нэг нь Азийн хар баавгай юм. Жирисан уулыг тойрон 295 км үргэлжлэх олон салаа явган зам байдаг ба уулархаг газрын байгалийн өвөрмөц тогтоцоор аялах тэдгээр 20 гаруй төрлийн маршрутаас аялагчид дуртай замаа сонгон алхах боломжтой.
"СӨҮЛ хотоор аялах бол энд дарж үзнэ үү"
"Бусан хотоор аялах бол энд дарж үзнэ үү"
" Кёнги мужаар аялах бол энд дарж үзнэ үү"
"Тэгү хот & Хойд Кёнсан мужаар аялах бол энд дарна уу"
"Канвон муж"-аар аялах бол энд дарж үзнэ үү
"БНСУ-ын аялал жуулчлалын талаар илүү дэлгэрэнгүйг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаар зочилж буюу энд дарж авна уу"
19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
zypm
wow
Хаяанд байгаа эрээн хотын цэцэрлэгжүүлэлээс эхлээд ер нь азийн орнуудын аль нь ялгаагүй адилхан маш том том гоё цэцэрлэгт хүрээлэнүүдтэй.Уур амьгал нь ч нөлөөлдөг биз. Энэ өвчний хажуугаар юун аялах мантай. больж үз
tsaanaa l neeh shan tsegtstei goy uls yumaa ug ni manaih baylag ihtei goy bh bolomj duuren uls archaagui darga naraas bolj hogjihguineee
юм л бол улсаа муулдагаа боль
харин тийн яасан ч гоё хөгжүүлээ вэ ямар ч гоё бүтэн байгуулалтууд вэ. үнэхээр гоё бүтээлч ард түмэн юмаа
бид суралцах ёстой л доо. Зөв юм хэлж.
яасан ч үзэсгэлэнтэй улс вэ дээ.
goe umaa ene uls.. ( bid nar chin tamiin togoo ), chezeech iim goe bolj chadachgui ,nas yvaad bna choosroodol!!!
Үлгэрийн юм шиг юмаа. Ёстой гоё цэвэрхэн улс. Монголд цагаан кэттэй гараад хэдхэн алхахад л шороо дараад гутал заваарчихдаг. Гэтэл солонгост цагаан кэттэй бүтэн өдөржин алхсан ч цэвэрхэнээрээ бдаг. Манайх хэзээ ийм гоё болох бол доо :(
Ajlaa hiizgee yun aylal zengel we ***** mini ! Yu chugui Uls oron ajlaa sain hiij baij Uls hogjino hogjson Ulsiin Irged ayldag !
мөнгөтэйнүүд нь аялаж л байг л дээ. бусдын амьдрал чамд ямар хамааа
Монголчууд бид 3 саяхан хүн амтай энэ насандаа хэрэглэж барамгүй асар их баялагтай баян ард түмээн . Одоо сайхан аялж зугаалж наргиж цэнгэж явах л үлдэж байна даа .
solongoschuud ih aihtar ard tumen oorsdiinhoo mongiig eroosoo busad uls oron ruu gargadaggui ihenh humuus ni samsungtai ted hezee ch iphone gj shuurdaggui mongold hurtel solongos ezentei hoolnii gazar ordog gj bga getel manaih bdg buh mongoo gadaad ruu ursgaj bdg erguu ard tumen
ийм болохоор л солонгос улс өнөөдөр ийм хөгжилтэй бгаа юм
Ёстой айхтар ард түмэн үнэн шүү. амралтад явахдаа хүртэл солонгос эзэнтэй газруудыг сонгож явдаг гсн.
солонгост ийм гоё газрууд ийм их гэж бдаг мэдсэнгүй. Сөүл Жэжү-г л тасархай гэж боддог байсан шүү дээ.
oo woow
ene chin harin uzesgelentei ochih husel toruulsen goy gazar bna shd