Хөгжлийн банкинд 100-аад тэрбумын өртэй, “чанаргүй зээлдэгч” Моннис майнинг ХХК нь “Эрдэнэс тавантолгой”-н 1.3 их наядын тендерт хууль зөрчиж шалгарсны ард хэн гээч улстөрч байгаа вэ?
Нүүрсний хулгайг таслан зогсоох даалгавар өвөртлөн “Эрдэнэс тавантолгой” ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ)-өөр томилогдсон Ж.Ганбат Хөгжлийн банкинд 100-аад тэрбум төгрөгийн өртэй, “чанаргүй зээлдэгч” Моннис майнинг ХХК-ийг 1.3 их наяд төгрөгийн тендерт ялагчаар шалгаруулжээ.
Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” компаниас 2023.02.13-нд зарласан 1,294,944,126,620₮ /нэг их наяд хоёр зуун ерэн дөрвөн тэрбум есөн зуун дөчин дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун хорин төгрөг/-ийн төсөвтэй ЭТТХК/202302001 дугаартай тендер шалгаруулалтын 2-р багцад “Моннис майнинг” компанийг шалгаруулсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, төрөөс маш их хэмжээний хөнгөлөлттэй зээл аваад түүнийгээ зориулалт бусаар ашигласан. Гэвч өрөө төлдөггүй, найдваргүй зээлдэгчид төрийн өмчит компани дахин ийм их хэмжээний тендер буюу Монгол Улсын бүтэн жилийн төсвийн 5 хувьтай тэнцүү хэмжээний өртөгтэй тендерийг өгч байгаа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өнөөгийн удирдлага буюу Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат авилга авсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Эсвэл улсад олон тэрбумын өртэй, дээр нь их наядын тендерт ногоон гэрлээр ялдаг давуу эрхтэй “Моннис майнинг” хэн гээч улстөрчийн цүнхний компани вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ордоны хов сонсохнээ, Моннис майнинг ХХК-г тус тендерт шалгаруулах үүргийг Засгийн газрын томоохон албан тушаалтан өгсөн гэнэ.
Нөгөө талдаа “Эрдэнэс Тавантолгой” компанид гаарсан хулгай буюу тендер сонгон шалгаруулалт, хөрс хуулалтын явцад улстөрчдийн халаас руу урсдаг олон их наяд төгрөгийн хулгай өнөөдөр ч үргэлжилж байгааг гэрчилнэ.
Улсын хар дансанд орсон “Моннис майнинг” ХХК-ийн Хөгжлийн банктай холбогдсон муу түүхийг сануулъя. Тус компани УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад буюу 2018 онд Хөгжлийн банкнаас “Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 107.4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Харамсалтай нь, Хөгжлийн банкны асуудлаар хийгдсэн УИХ-ын нээлттэй сонсголд шинжээчийн танилцуулсан дүгнэлтээр, тус зээлээ зориулалтын бусаар ашигласан тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Моннис майнинг ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөс тусгай нөхцөлт хадгаламжид 15 тэрбум төгрөг хийж, мөн зээл зээлийн хүүгийн төлбөрт 2 тэрбум төгрөг, бусад үйл ажиллагааны зардалд 0.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Хөгжлийн банкны хулгайн эргэн тойронд хийсэн УИХ-ын нээлттэй сонсголын дүгнэлт гарч амжаагүй шахуу байхад, түүнээс хэд дахин том дүнтэй, хэдэн их наядаар хэмжигдэх тендерийн асуудал босож ирсэн нь энэ. Том даргад “такс”-аа өгчихвөл Хөгжлийн банкныхаа зээлийг Эрдэнэс тавантолгойн тендерээр буюу төрд өгөх өрөө төрийн өөрийнх нь мөнгөөр төлж болдог юм уу?

Та бүхэн www.tender.gov.mn сайт руу ороод ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ цэсэн дараад ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН товчлуур дээр дараад ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН КОД хэсэгт ЭТТХК/202302001 кодыг хийн ХАЙХ товчин дээр дарсанаар дээрх тендерийн үр дүнг харах боломжтой.


10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МАНАН-ийн төлөөлөл шинэ луйварчдын баг бүрдүүлэхээр санаархаж яваа юм биш биз гэж хардаж байна шүү
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ҮЕЭР ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ ТУЗ ГИШҮҮН НЬ БАЙСАН ХҮНШҮҮДЭЭ
hjyu
hen ch bilee neg huniig tomor zam barisan geed hodolmoriin baatar bolgood baisan chini odoo asuudaltai bolchood bga yum bishu
АРД ТҮМЭНД ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ОЛГООЧ ЭЭ. ЭНЭ МӨНГӨӨР ҮЙЛДВЭР БАРИНА Ч ГЭХ ШИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН САНАЛЫГ АСУУГААГҮЙ БАЙЖ НОГДОЛ АШГИЙГ НЬ ИНГЭЖ БОЛОХ ЮМ УУ ИХ Ч БАЙ БАГА Ч БАЙ ИРГЭДДЭЭ ОЛГОХ НЬ ШУДАРГА БАЙХ. ХЭДЭН ОНЫ Ч БИЛЭ НОГДОЛ АШИЙГ НЬ ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЭД ТӨМӨР ЗАМРУУ ХИЙГЭЭД ОДОО ЮУ БОЛЖ БАЙНА. ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЭД Л БӨӨН БУДЛИАН БГА БИЗ ДЭ ҮҮНИЙ ОРОНД НОГДОЛ АШГИЙГ НЬ ОЛГОСОН НЬ ДЭЭР ЭЭ. ЮМНЫ ҮНЭ ХЭД ДАХИН НУГАРЧААД БАЙХАД ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭЭГҮЙ БАЙХАД ИРГЭДЭД НОГДОЛ АШИГ НЬ НЭМЭР БОЛНО ШҮҮ ДЭ
МАН ын зарим эрх мэдэл бүхий улс төрчид таван толгойн уурхайгаас өөрсдөө хулгай хийгээд баяждаг тэр БЭТ Ж.Ганбат 3 газраас зэрэг цалин авдаг харин ард түмэн ноогдол ашгийн тараах болохоор үйлдвэр барина гэдэг шударга зарчим хаан байна
Шударга ажиллаж бгаа нэгнээ яах гэж ингэдэг бнаа. Хүн болгонд таалагдах албагүй дээ
МАНАН-ийх юм бишүү
Энэ хүн шударга ажиллаж байгаа нь юу л бол доо. Эхэндээ ард түмэнд ногдол олгох тухай ярьдаг байсан тэр одоо харин тэс өөр зүйл ярих болсон. Гэвч бүх зүйл Бурханы хяналтанд байдаг учраас Түүнд өргөөд л орхиё доо.
Neg avilgachid ni nuguuguur soligdoj baigaa tudii l yam bas boloogui songuuli duhuj baigaa bolohoor ene avilgalaa busad ruu chihej uursduu usnaas huurai garah gej oroldoj bn deer ni deden hun zoligt gargaad shudarga baigaa met dur esgej baina bur shudarga bus uildelch hiij bn jishee ni neg hediig ni torgoson bolood alban tushaaliig ni avsan bolood unguruuj zarimiig ni ih l hatuurhaj yal ugch baina,mongoliin niigem neg l bish bolood baina daa