2023 оны 4-р сарын 10
14 цаг 46 минут

Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон тус компанийн Худалдан авалт хариуцсан захирал Н.Цэрэнсамбуу нар Засгийн газрын ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ цаг үеийн нөхцөл байдал, хөрс хуулалт нүүрс олборлолтын тендер шалгаруулалтын талаар ярив.

Энэ үеэр Н.Цэрэнсамбуу “Эрдэнэс Тавантолгой ХК-аас Цанхын баруун уурхайн хөрс хуулалтын тендер шалгаруулалтыг зарласан. Шалгаруулалтын нээлтийг хийхэд нэгдүгээр багцад гурван ААН, хоёрдугаар багцад хоёр ААН орсон. Бүх мэдээллийг tender.gov.mn харж болно” гэсэн юм. tender.gov.mn сайтаас хөрс хуулалтын 600 тэрбум төгрөгийн Тендерт шалгарсан “Моннис майнинг” ХХК-ийн тендрийн бичиг баримттай танилцаж үзлээ. Анхаарал татсан мэдээлэл нь Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал байсан. Тендерийн үндсэн шалгууруудын нэгт: “Тендерт оролцогч нь харилцагч банкнаасаа хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй байна” гэсэн заалт байв.

Тендерт шалгарсан “Моннис майнинг” ХХК нь Хөгжлийн банканд 126 Тэрбум төгрөгийн найдваргүй зээлийн ангилалтай байгаа нь ил тод болсон. Гэтэл тендерийн материалдаа “Моннис майнинг” ХХК нь зөвхөн дөрвөн банкны (ХХБ, Голомт банк, Капитрон банк, Хас банк) өр төлбөргүй гэсэн бичгийг хавсаргажээ. Хөгжлийн банкнаас ямар нэгэн бичиг алга. Тус компани тендерийн үндсэн шалгууртаа ч тэнцэхгүй байгаа юм биш үү. Аль эсвэл хугацаа хэтэрсэн өр төлбөртэй, чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон компани тендерт шалгарах боломжтой юм уу. Тендерт оролцохын өмнө өөр банкинд данс нээгээд тэндээсээ “өр төлбөргүй” гэсэн бичиг авч төрийн тендерт оролцоод ялах боломж байдаг юм байна гэдэг ойлголт авлаа. Энэ Тендерийн хуулийн “цоорхой” юу?

Мэдээллийг бид нягталж тендерийн үнэлгээний А3 сертификат авсан үнэлгээчдээс дээрх асуудлыг асуулаа. Тэд “Тендерт оролцогчдын ирүүлсэн бичиг баримтыг хуулийн дагуу хянан шалгах хүрээнд Нийгмийн даатгал, Шүүхийн архив, Монгол банкнаас өр зээлтэй эсэх мэдэгдлийг албан ёсоор авч үнэлгээ хийдэг” гэв. Хянан шалгах процесс бол аль ч тендерт хийгддэг энгийн зүйл гэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч, мөн Худалдан авалтын газрын дарга нар нь Сангийн яамд насаараа ажилласан, Монголд Тендерийн хуулийг хамгийн сайн мэдэх таван хүний нэг гэхэд хилсдэхгүй хүмүүс. Гэтэл ийм хуулиас гадуурх үйл ажиллагаа явуулсан болчимгүй үйлдэл. Бид хардах эрхтэй?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын газрын дарга Н.Цэрэнсамбуу нь тус тендер шалгаруулалтыг хуулийн дагуу, ямар ч гаднын нөлөөлөлгүйгээр шалгаруулсан, та бүхэн веб сайтаар ороод үз хэмээн хээв нэг яриад зогсож байна. Энэ улсад хууль гэж ер нь байна уу, “Төрийн өрийг – Төрийн мөнгөөр нь төлүүлнэ” гэдэг л зарчим үйлчилж байгаа нь тод харагдах юм даа.

Дээрхээс дүгнэхэд: Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш” ажээ. Сангийн яам өөрөө “гайхамшиг юмаа”.

Tasal.mn

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.