Хойд Чүнчон муж нь томоохон нуур болон уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт нутаг юм. Хүн ам цөөтөйд тооцогддог энэ мужид “Данянын 8 Гайхамшиг”, Чүнжүху нуур, Суннисан уул, Гусү Агуй гэх зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг ба жил бүрийн 8 дугаар сард Жэчон Олон улсын дуу хөгжим, кино наадам зохион байгуулагддагаараа алдартай аяллын бүс нутаг юм. Хойд Чүнчон муж нь олон тооны түүхийн дурсгалт газруудтай учир телевизийн кино, драмын зураг авалт олонтаа хийгддэг.
Субэгсан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн

Субэгсан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн
Субэгсан нь Солонгосын хамгийн том уул бөгөөд хавартаа хааны ягаан азалия цэцэгсээр, харин намар улбар шар, улаан, болон алтлаг өнгийн моддоор бүрхэгддэг. Ёнхвабун оргил /Yeonghwabong Peak/ нь Субэгсаны Одон орон судлалын гол цөм бөгөөд энэ газарт очсоноор жуулчид төрөл бүрийн огторгуйн дуран болон одон орон судлалын төхөөрөмжүүдийг харж болно.
Даняны 8 гайхамшиг

Даняны 8 гайхамшиг
Данян хотын төвөөс 12 км зайд Даняны хамгийн үзэсгэлэнтэй 8 газрууд байдаг. Даняны 8 гайхамшигт Дудамсамбун оргил /Dodamsambong Peaks/, Сонмүн чулуун хаалга / Seongmun Gate/, Гудамбун Оргил /Gudambong Peak/, Угсүнбун оргил /Oksunbong Peak/, Сайнам Хадан цохио /Sainam Cliff/, Хасонам Хад /Haseonam Rock/, Жонсонам хөндий /Jungseonam Valley/, болон Сансонам Хад / Sangseonam Rock/ багтдаг байна. Жусон гүрнийг үүсгэн байгуулагч Жон Дужон /Jeong Dojeon/ (1342-1398 он) болон нэр хүндтэй эрдэмтэд эдгээр байгалийн гайхамшигийг сайшаан магтсан байна. Даняны 8 гайхамшгууд дундаас хамгийн алдартай нь Намханганг мөрний дунд оршдог 3 хавцал юм. Уг 3 хавцалын хамгийн томыг Нампёнбун буюу Эр нөхрийн оргил, баруун талд байрлах хавцалыг Чобун буюу Эхнэрийн оргил харин зүүн талд байрладаг оргилыг Чопбун буюу Эзэгтэйн оргил гэдэг байна. Дудамсамбун хавцал нь өглөө эрт манангаар хучигдсан үед болон шөнө хөгжимт усан оргилуурын шоу болох үеэр хамгийн үзэсгэлэнтэй харагддаг байна.
Гусү агуй

Гусү агуй
Одоогоос 2 сая гаруй жилийн өмнө үүссэн энэхүү шохойн чулуун агуй болон түүний эргэн тойронд олон олдвор олдсон нь балар эртний хүмүүс энэ агуйд амьдарч байсныг нотолдог. 1700м урттай агуйд маш урт удаан хугацааны туршид бий болсон арслан, бүргэд зэрэг олон өвөрмөц сталактит хэлбэртэй бүтээлүүд байхын зэрэгцээ агуйн шүр, сувд зэрэг олон олдворууд байдаг байна.

Гусү агуй
Манчонха шилэн байгууламж

Манчонха шилэн байгууламж
Манчонха шилэн байгууламж нь Намханганг мөрний 80- 90м өндөртэй хадан цохион дээр тунгалаг шилээр баригдсан гүүр бөгөөд эндээс жуулчид Данян болон Субэгсан уулсын оройг харж сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг авах боломжтой байдаг.

Манчонха шилэн байгууламж
Жэчон чонпүнху аяллын жижиг галт тэрэг

Жэчон чонпүнху аяллын жижиг галт тэрэг
Энэхүү аяллын жижиг галт тэрэгний зам нь Чонпүнху нуурын дунд орших 531м өндөртэй Бибунсан уулын оргилд байдаг ба уулын өндөрлөг дахь 2.6 км галт тэрэгний замаар аялангаа байгалийн үзэсгэлэнт дүр зургийг дээрээс нь тольдон харах боломжтой.
Суннисан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Суннисан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь “Солонгосын 8 үзэсгэлэнт газар”-т тооцогддог Хваян, Сонюу, болон Санггук гэх 3 хөндийгөөс бүрддэг байна. Чулуурхаг хадан цохио болон оргилуудыг хаврын улиралд ягаан интоорын цэцэгс, зундаа ногоон нарс, харин намрын улиралд гал улаан, алтан шаргал навчис чимж өгдөг.
Бопжүса сүм

Бопжүса сүм
Суннисан уулын бэлд оршдог энэхүү эртний сүм нь 1500 гаруй жилийн түүхтэй ба Майдар бурханы 33м өндөртэй алтлаг шаргал баримал болон 8 өнцөгт модон байшин зэрэг түүхэн дурсгалт байгууламжуудаараа олонд танигдсан байдаг.
Солонгос усан үзмийн дарс

Солонгос усан үзмийн дарс
Ёндун бол Солонгос улс дахь хамгийн том усан үзмийн тариалангийн газар бөгөөд Солонгосын дарс /Wine Korea/ нь дарс хийх бүхий л үйл явцыг харах боломжтой дарсны үйлдвэрийн бүс нутаг юм. Тус газарт дарсны үзэсгэлэн, дарсны зоорь, ховор дарсны амталгаа зэрэг үзэж харах зүйлс ихтэй.

Солонгос усан үзмийн дарс
"СӨҮЛ хотоор аялах бол энд дарж үзнэ үү"
"Бусан хотоор аялах бол энд дарж үзнэ үү"
" Кёнги мужаар аялах бол энд дарж үзнэ үү"
"Тэгү хот & Хойд Кёнсан мужаар аялах бол энд дарна уу"
"Канвон муж"-аар аялах бол энд дарж үзнэ үү
"Хойд Жолла муж"-аар аялахыг хүсвэл энд дарж үзнэ үү
"БНСУ-ын аялал жуулчлалын талаар илүү дэлгэрэнгүйг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаар зочилж буюу энд дарж авна уу"
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
иймэрхүү зүйлийг тухайн улсын хэл мэддэг ,үүх түүхийг нь сайн судалсан хүмүүсээс зөвлөгөө авч байж оруулахгүй бол хүүхэд ,нохойн доог болох вий.НАМХАНГАНГ гэдэг нь өмнөд Хан мөрөн гэсэн үг л дээ.гэтэл НАМХАНГАНГ мөрөн гээд л 2 хэлээр мөрөн гээд л оруулчих юм ....ккк.
тэнэгт
virus
айн
IIMERHUU YUMIG HUJAANUDTAI NIILJ MONGOLD BAIGAA TALIBUUDAD UZUULEED HERGGUIEE,UHAAD EVDEED HULGAILAAD SHATAAGAAD USTAGAAD DUUSGAJ BAIGAA GAZARIN HUMUUS NAADAHIG CHINI OILGOHGUIEE
хүний сонирхлыг хүндэл
солонгосоос өөр орны мэдээлэл орох уу.
АНУ-г сонирхож бна
харин ч сонирхолтой мэдээлэл түгээж бгаад баярлалаа. Надад бол ёстой сонирхолтой хүлээж хүлээж бгаад уншиж бгаа даа
:(
Solongos surtalchilahaa boliochee
HUJAA MANIN GUIGACHIN TAIRSAN BARIU BAGADSAN UMUDUU UMUSUUD NUUREE BUDAAD HUJAA BTS SONGOOD BUGSUU UNELEED YAVAJ BAIVAL YAAG ZOHINO ENE MONGOLUUDAD,YALANGUYA SO-NUUDIN BOOV HUHUJ KIMCHINITEI CHYATSAGATAI HOSHNOGO DOLOOJ UZEEGUI MONGOL ER EM GEJ BAIHGUI BOLSON...
HUJAA MANIN GUIGACHIN TAIRSAN BARIU BAGADSAN UMUDUU UMUSUUD NUUREE BUDAAD HUJAA BTS SONSOOD BUGSUU UNELEED YAVAJ BAIVAL YAAG ZOHINO ENE MONGOLUUDAD,YALANGUYA SO-NUUDIN BOOV HUHUJ KIMCHINITEI CHYATSAGATAI HOSHNOGO DOLOOJ UZEEGUI MONGOL ER EM GEJ BAIHGUI BOLSON...
ямар ч үзэсгэлэнтэй улс вэ. Үзэж тусам очиж үзэх хүсэл төрөх юм
uneheer heleh ug algaa yamar shan uls vee