2021 оны 8-р сарын 20
7 цаг 10 минут

ҮЛСАН ХОТ & ӨМНӨД КЁНСАН МУЖ: СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

Солонгосын зүүн эргийн газар нутагт хамаарах Өмнөд Кёнсан муж бол далайн эргийн үзэсгэлэнт газруудаараа алдартай муж юм. Тэдгээр үзэсгэлэнт газруудын нэг бол далайн эргийн дагуу орших Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд олон жижиг арлуудыг тойрсон усан аялал зохион байгуулагддагаараа алдартай. Мөн далайн эргийн дагуу орших Үлсан, Кожэ зэрэг хотуудаар аялахад ер бусын үзэсгэлэнтэй дүр зургийг камерынхаа дуранд буулгах боломжтой бөгөөд эдгээр хотууд нь Солонгос улсын аж үйлдвэрлэлийн томоохон бүс нутгуудад тооцогддог байна.

Тонён агаарын дүүжин замын аялал

Тонён агаарын дүүжин замын аялал

 Энэхүү агаарын дүүжин замын аялал нь Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дээрээс нь сонирхох ер бусын мартагдашгүй аяллын дурсамжийг үлдээх болно. Агаарын дүүжин зам Мирыг уулын бэлд хүрээд шилэн гүүр болон 5 зүгт байрлуулсан тусгай цэгээр үргэлжлэх бөгөөд эндээс орчин тойрны байгалийн үзэсгэлэнг илүү тухлан харах боломжтой.

Тонён агаарын дүүжин замын аялал

Дунпиран ханан зургийн тосгон

Дунпиран ханан зургийн тосгон

 Дунпиран буюу “зүүн эргийн хадан цохио” гэсэн утга бүхий нэртэй энэхүү тосгон нь далай руу харсан үзэгдэх орчин сайтай толгод дээр оршдог. Барилгуудын гадна ханан дээр зурсан уран бүтээлүүд тосгоны өнгө төрхийг засаж зураг авахуулахад нэн тохиромжтой нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Дунпиран ханан зургийн тосгон

 Скайлайн чарга

Скайлайн чарга

 Лүж буюу тобогган чарга бол хөдөлгүүргүй уруу зассан зам дээр хүндийн жингээрээ гулгах зориулалттай чарга юм. Сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар чаргыг жолоодоход тун эвтэйхэн болгож өгсөн бөгөөд энд жолоочийн ур чадварыг сорих олон төрлийн бартаат зам бий.

Скайлайн чарга

Вэду ботаникын хүрээлэн

Вэду ботаникын хүрээлэн

 Кожэ арлаас 4 км-ийн зайд орших Вэ арал дээрх энэхүү цэцэрлэгт хүрээлэн бол Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсэг нь юм. Дорнын далай тэнгист 740 орчим нэр төрлийн халуун орны ургамлуудыг барууны хэв маягаар засаж тохижуулсан нь гайхалтай зохицлыг бүрдүүлж өгсөн. Энд хүрэлцэн ирснээр төрөл бүрийн ургамал, цэцгийн мандалаар аялах боломжтой.

Хакдунг хар сувдан далайн эрэг

Хакдунг хар сувдан далайн эрэг

 Энэхүү далайн эргийн хайрга нь хар өнгөтэй, мөлгөр хэлбэртэй бөгөөд холоос нарны туяанд хар сувд мэт харагддаг. Далайн давлагаа эрэгт цохих чимээ нь зөөлөн, сэтгэл санааг тайвшруулан аргадах мэт сонсогддог бөгөөд далайн ус нь ер бусын цэвэр, тунгалаг учраас амрагч, аялагчид олноор цуглардаг газар юм.

Канжолгуд наран ургах газар

Канжолгуд наран ургах газар

 Энэ бол зүүн эргээс хамгийн түрүүнд наран мандахыг харах боломжтой цэг юм. Жил бүрийн шинэ өглөөний анхны нарыг харахаар Солонгосын газар газраас ирсэн хүмүүс энд цуглардаг. Зүүн тэнгисийн хаяанаас мандан ургаж буй улайссан нарны дэвсгэр дээр цасан цагаан өнгөтэй гэрэлт цамхаг хосолж гайхалтай зураглалыг бий болгоно.

Канжолгуд наран ургах газар

Тэхва голын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хулс модон ой

Тэхва голын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хулс модон ой

 Тэхва голын дагуу 4 км орчим урт сунасан энэхүү хулс модон ой нь Тэхва голын улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг. Зуны дэлгэр цагт өндөр ургасан хулс модны сүүдэрт суухад сэрүүхэн аятай байдаг. Тэхва голын алсыг харах цэгээс ой модыг бүхэлд харах боломжтой.

Тэхва голын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хулс модон ой

Жинжүсон хэрэм (Чуксог асар)

Жинжүсон хэрэм (Чуксог асар)

 1379 онд Японы эзэнт гүрний дайралтаас хамгаалах зорилгоор босгосон энэхүү цайз олон тооны сэргээн босголт, засварын ажлыг туулсан. Тойргийн урт нь 1760м ба цайзын дотор талд Чуксог асар болон үндэсний музей байдаг. Чүксог асар бол анхлан бэхэлгээний зориулалттай байсан хэдий ч хожим хийдийн сонби буюу эрдэм номын зам мөр хөөсөн бичгийн хүмүүсийн амрах асар болсон. Мөн энд жил бүрийн 10 дугаар сард дэнлүүний баяр зохион байгуулагддаг.

Жинхэ Гүнханжэ наадам

Жинхэ Гүнханжэ наадам

 Чанвон хотын Жинхэ дүүрэгт ургах сакура цэцэг нэн үзэсгэлэнтэй бөгөөд жил бүрийн 3-р сарын сүүлчээс 4-р сарын эхэн хүртэл сакура цэцгийг дэлбээ цас мэт будран орох үед Жинхэ Гүнханжэ наадам зохион байгуулагддаг.

Жинхэ Гүнханжэ наадам

 

 "СӨҮЛ хотоор аялах бол энд дарж үзнэ үү"

"Бусан хотоор аялах бол энд дарж үзнэ үү"

 " Кёнги мужаар аялах бол энд дарж үзнэ үү"

"Тэгү хот & Хойд Кёнсан мужаар аялах бол энд дарна уу"

"Канвон муж"-аар аялах бол энд дарж үзнэ үү

"Хойд Жолла муж"-аар аялахыг хүсвэл энд дарж үзнэ үү

"Хойд Чүнчон муж"-аар аялахыг хүсвэл энд дарж үзнэ үү

"БНСУ-ын аялал жуулчлалын талаар илүү дэлгэрэнгүйг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаар зочилж буюу энд дарж авна уу"

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.86.9хэцүү байна   • 2021, 8 сарын 21. 18 цаг 58 минут

Танд мөнгө хэрэгтэй байгаа бол бидэнд эрүүл мэнд юу юунаас чухал хэрэгтэй байна

192.82.86.9хэцүү байна   • 2021, 8 сарын 21. 15 цаг 36 минут

Ковидын дельта хувилбарыг авч ирээд эх орондоо тараа гээд байгаа юм уу?

192.82.86.9Зочин   • 2021, 8 сарын 21. 15 цаг 38 минут

Харин тийм ээ. Мөнгө л олж байвал өвчин авирч болно гээд байгаа юм уу?Тэгээд ч нислэг хүлээж авахгүй гэсэн биздээ кк

169.57.33.126Зочин   • 2021, 8 сарын 20. 16 цаг 37 минут

Залуучуудын тархийг бүү угаа. Наад Солонгосоо сурталчилхаа боль. Эх орноо, уул ус, гол мөрнөө сурталчил

139.5.218.88   • 2021, 8 сарын 20. 12 цаг 29 минут

solongos chini barag haluun oron bizdee,uvulduu 0 gradus hurdeg uu?

89.875.55.8Зочин   • 2021, 8 сарын 20. 10 цаг 53 минут

дельта тархаад бхад юун аялал

64.119.29.244Зочин   • 2021, 8 сарын 20. 9 цаг 44 минут

gaihaltai goy nutag uls yumaa

103.111.68.3zochin   • 2021, 8 сарын 20. 9 цаг 28 минут

Ene ovchnii uyd yaj aylah ym be

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.