Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй
Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн
"Монголын эдийн засгийн чуулган 2022" Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн чуулганыг "Шинэ сэргэлт" уриан дор явуулж байгаа
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хөгжлийн банктай холбоотой асуудалд тайлбар өгөв
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөн барьж, өргөн барьсныхаа дараа Төрийн ордны А танхимд 12.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ
Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар зар тараажээ. Тодруулбал, өнөөдөр 15.30 цагаас хуралдахаар болсон байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг тогтооно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газар өнөөдөр 16 цагаас ээлжит бус хуралдаан зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, цар тахлын “Улбар шар” түвшинг “Шар түвшинд” шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Ингэснээр Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болж байгаа бөгөөд “...Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө ажиллана...” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлого багтаж байгаа бөгөөд аялал жуулчлалын бодлогыг танилцуулах, оролцогч талуудын санал бодлыг сонсох хэлэлцүүлэг өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд боллоо. “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Дэлхийн банк, Аялал жуулчлалын хөгжлийн холбоо, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Дэлхийн банкны хийсэн судалгааг сонсож, хэлэлцүүлэв. Энэ судалгааны талаар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк аялал жуулчлалын салбарын нөхцөл байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэхэд тал бүрээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Сүүлийн хоёр жилийн туршид бид цаг хугацаа алдалгүйгээр салбарын төлөөлөлтэй хамтраад аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод ямар саад тотгор, боломж байгаа, тэдгээрийг ашиглан яаж Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг өрсөлдөх чадавхтай болгож, дэлхий ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөө хадгалсан бүтээгдэхүүнийг санал болгож, боломжоо хэрхэн ашиглах талаар тусгасан иж бүрэн тайланг боловсруулсан” гэсэн юм. Дэлхийн банкнаас хийсэн “Ковидын дараах аялал жуулчлалын хүртээмжтэй хөгжлийг дэмжих” нь тайланг Дэлхийн банкны зөвлөх Б.Индра танилцуулав. Тайланг англи, монгол хэлээр Дэлхийн банкны цахим хуудаснаас үзнэ үү. 2019 оны байдлаар 1.4 тэрбум жуулчин 9.2 их наяд ам.долларын аялал жуулчлалын зах зээл бий болгож байсан. Энэ нь дэлхийн ДНБ-ий 10.4 хувьтай тэнцэнэ. Дэлхийн нийт ажлын байрны 10 хувь нь аялал жуулчлалын салбараас бүрддэг. Covid-19 цар тахлаас үүдэн дэлхийн аялагчдын тоо 73 хувиар буурч, тэр дундаа Ази-Номхон далайн бүсэд хамгийн их буюу 84 хувиар буурсан
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж болж, дараах шийдвэрийг гаргалаа.Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ.Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо
Өнөөдрөөс бүх шатны боловсолын байгууллагууд танхимаар үйл ажиллагаагаа нээж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан яг одоо УОК хуралдаж байна. Тэгвэл УОК-ын хурлын араас 11.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдах гэж байна
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ZOOM-ээр оролцож Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энд мэдээлэл хийх болсон шалтгаан нь манай банкинд Монголбанкнаас активын чанарын шалгалт оруулсны үндсэн дээр нийт 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон гэсэн албан ёсны дүгнэлт гарсан. Манай банкны зүгээс ирэх жил 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийх ёстой болсон
Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь зээл аваад, эргүүлж төлөөгүй эрхмүүдийн шуугиан нийгмийг нөмөрч байна. Иргэд ч үүнд дургүйцэж байгаагаа ил далд илэрхийлж эхэллээ. Арга ч үгүй биз. “Банкнаас зээл авахын тулд хэзээ ч зээл авахааргүй хөрөнгөтэй гэдгээ батлах ёстой” гэх бас дам яриа ч иргэдийн дунд гарах болжээ.