Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УБХ болон УИХ-ын гишүүн асан Жамбын Норовсамбуу агсныг өнөөдөр /2022.05.23/ УДЭТ-аас сүүлчийн замд нь үдлээ. Тэрээр ухамсарт амьдралаа тэр чигээр нь Монгол Улс, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан туршлагатай улстөрч, монгол төрийн тулхтай түшээ байсныг өнөөдөр гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, үе үеийн ажлын хамт олон нь дурсан санагалзаж, эмгэнэн гашуудаж байна.
Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ. Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан өчигдөр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав. 2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм. Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна. Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй
НЗДТГ-аас энэ сарын 28-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл зам хэрхэн, хаагуур хаах мэдээллийг хүргэж байна. Нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм. “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог
Лам засал хийх нэрээр 15 настай охиныг дуудаж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Хэрэг явдлыг сануулбал, тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам нь "сэржим өргүүлэх хэрэгтэй байна" гэж тухайн охиныг дуудаж гаргасан байжээ
ОХУ-ын Элчин сайдын зам дээр цагдаатай зогсож буй зургийг сошиал орчинд "Замын цагдаа шаардлага тавилаа. Гэвч ОХУ-ын Элчин сайд өөдөөс нь дипломат ёс санууллаа
Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байна. 2022 оны 05-р сарын 01-05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагдсан байна. Насны ангиллаар авч үзвэл: • 0-17 насны хүүхэд-12809 • 18-30 насны иргэд-1073 • 31-45 насны иргэд-683 • 46-60 насны иргэд-755 • 61-ээс дээш насны иргэд-982 байна
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын асуудал Утаанбаатар болтлоо угжирсан. Учир нь улсын хүн амын тал нь амьдардаг хот төсөвгүй, эрх мэдэлгүй байв.
Эх дэлхийн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиож усны салбарынхан тулгамдсан асуудлынхаа талаар хэлэлцэж байх үед чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл цацагдсан нь хөрсний хуурайшил, цөлжилтөд өртөж эхлээд буй нийслэлчүүдэд ёстой л чийг өгөх шиг болсон. “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр
Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин энэ сарын 21-ний өдөр Венец хотын Ка Фоскари их сургуульд зочилж, Дэдректор Фабрицио Маррелла тэргүүтэй эрдэмтэн, судлаачидтай уулзлаа. Дэд ректор Фабрицио Марреллагийн танилцуулснаар Ка Фоскари их сургууль нь Венето мужийн томоохон сургуулиудын нэг бөгөөд Европын Холбооны “Эрасмус” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их сургууль, Соёл урлагийн их сургуультай оюутан солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус сургуульд Монгол Улсаас 14 оюутан суралцдаг байна. Мөн тус сургуулийн профессор Элизабетта Раганины удирдлага дор Итали болон гадаад улсын оюутнууд монголын түүх, хэл шинжлэлийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уулзалтаар хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, хоёр орны түүх соёл, уран зохиолын сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулан дэлгэрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, монгол судлал, судлаачдыг бэлтгэх талаар санал солилцов. Энэ нь Соёлын сайдын ажлын айлчлалын үеэр байгуулсан “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих боломжтой болсон юм
Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг
"Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тодруулбал, түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн ТЕГ-аас мэдээлсэн юм. Тэгвэл уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж, хэргийг нь прокурорын байгууллагад буцаасан талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгч мэдэгдлээ. Тэрбээр "Хэрэгт авагдаад буй нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж үзэн, хэргийг нь прокурорын байгууллагад буцаасан
БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн хаврын бүртгэл өнөөдрөөс /2022.04.25/ цахимаар явагдаж эхэллээ. Бүртгэлийн програм өглөөний 9:00 цагт албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ жилийн тухайд 2200 иргэнийг бүртгэх квоттой аж
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталж, бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг бямба гарагт өрнүүлсэн. Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцов. Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14.319 байгууллагын 73.472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022.04.25-ны 18:00 цагт дуусна гэж Боловсролын Үнэлгээний төвөөс мэдэгдлээ
БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харъяа Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын зүгээс 2022 онд Солонгос улсад аялаад ирсэн жуулчдад Монголдоо мод тарих боломжийг олгохоор болжээ. Тодруулбал, Солонгос чиглэлтэй аяллын бүтээгдэхүүнийг худалдаж авсан эхний 1000 аялагчдын нэрээр мод тарих юм
“Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулж байна. Тус хурлын зорилго нь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын талаарх онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны илтгэл, шинэлэг үзэл санааг дэмжин хөгжүүлэх, багш, судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх, олон нийтэд сурталчлан таниулах, туршлага хуваалцах, хэрэглээнд нэвтрүүлэх, дэмжих эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад оршдог. Энэ удаагийн хурлыг НҮБ-ын Хүүхдийн сан, Солонгосын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бага насны болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал түүнчлэн 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйлчилгээний чанарын асуудал гэсэн 3 салбар үйл ажиллагааны хүрээнд 67 эрдэмтэн багш, судлаачдын 40 илтгэл хэлэлцэгдэж байна. Тухайлбал Анагаах ухааны эрдэмтэн багш нараас хүүхдийн ундны хэрэглээний асуудлыг үндэсний хэмжээнд судалсан судалгааны үр дүнг хэлэлцүүлж, цаашид хүүхдийн шингэний хэрэглээг нарийвчлан тооцсон судалгааг хийх шаардлагатай талаар санал дэвшүүлсэн бол боловсрол судлал, сэтгэл судлалын эрдэмтэн багш нараас 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн хүүхдэд тохиолдож болзошгүй эрсдэл, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг хөндөж, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ хайрлах, тэврэлтийн ач тусыг таниулах, хөгжлийг дэмжих зөвлөмжийг ч боловсруулжээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм