Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр, УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг дурдаад, энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг УИХ-ын гишүүдэд хандан уриаллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.06.28/ болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широг өнөөдөр /2022.06.28/ хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга ноён Каваүчи Широтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.06.24/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга “D parliament” буюу хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санал авах платформ болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шалтгаан нөхцөл боловсруулсан санал, УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоомжийн талаар танилцуулав. Уг уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Батсүмбэрэл нар оролцсон. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард түмний оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тогтоолын талаарх" танилцуулгадаа, 180 мянган иргэн тогтолцооны өөрчлөлт хийхээр гарын үсэг зурж, шаардлагаа хүргүүлсэн байдаг
Монгол Улсын нийт төрийн албан хаагчид аа! Эрхэм хүндтэй төрийн албандаа итгэл сэтгэлээрээ зүтгэж байгаа Та бүхэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 23-нд тэмдэглэдэг “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр элсээд хоёр дахь жарнаа эхлүүлж байна. Энэ хугацаанд манай улс НҮБ-ын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжин, өөрийн хувь нэмрийг олон салбарт оруулж байгаагийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болсон
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлосон байсныг Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-т зайлшгүй шаардлагаар сонсголын товыг хойшлуулж болно хэмээн заасныг үндэслэн сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагт зохион байгуулахаар боллоо.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр (2022.06.19) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 06 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаарх холбогдох Байнгын хорооны танилцуулгыг хийсэн тул хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуулийн төсөлд иргэд ядуурал, амьдралын боломжгүйгээс эд, эс, эрхтэний наймаанд өртөхөөс хамгаалах зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан. Төсөл санаачлагч гишүүн Ж.Чинбүрэн хариултдаа, өмнө нь хамтын төлбөр гээд 20-30 сая төгрөг төлж эд, эс, эрхтэнийг шилжүүлэн суулгадаг байсан бол өнөөдөр холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар иргэд эд эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахдаа нэг ч төгрөг зарцуулахгүй болсныг тодотгов. Мөн тэрбээр, Энэ хуулийн үндсэн үзэл санаа нь Монгол Улсад хэн нэгэн мөнгөгүйгээсээ болоод бусдад эд, эс, эрхтэнээ зарахгүй байхад чиглэсэн
УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар төрийн өмчит компаниудын ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг томилох асуудалд энэ хуулиар ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаараа тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн болон орон нутгийн өмчит газруудын ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Мөн төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг чөлөөлнө
Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжиж байна Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс Х.Баттулга хэнийг дэмжиж байна вэ. Энэ асуулт олон нийтийн болон улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна