Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн хүүгийнхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн наймду
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газрын дарга Ц.Нацагдолгортой ярилцлаа.
Хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ үед иргэд зайлшгүй шаардлагаар хүнсээ цуглуулахаар нэг гэрээсээ гарч байна. Мөн банкны үйлчилгээг гар утас интернэт ашиглан авч байгаагаас гадна АТМ киоск машинаас очиж авах шаардлага гарч байгаа учир гэрийнхээ ойролцоох АТМ, Экспресс банкаар үйлчлүүлэх нь их байна. Улсын онцгой комиссоос үйлчилгээний байгууллагуудын ариутгал цэвэрлэгээг тогтмол хийхийг онцгойлон үүрэг болгоод буй энэ үед ХААН Банк бэлэн мөнгөний орлого зарлагын Экспресс банк, АТМ, киоск машинууддаа хэрхэн ариутгал цэвэрлэгээ хийж байгааг бид сурвалжиллаа.
Аливаа бүтээлийн гоо сайхан тал, сэтгэл татах шинж бүгдийн нүднээ илт. Харин туурвигчийнхаа ертөнц, үзэл санааны толь төдийгүй цаг үеийнхээ тусгал болдгоороо түүхийг хадгалан үлдээдэг чанар нь төдий л анзаарагддаггүй. Өнөөдөр бидэнд эдийн засаг, нийгмийн асуудлууд, даяарчлалаас урган гарсан “Бид хэн бэ, хаашаа явж байна вэ” тэргүүт асуултууд тулгараад буйг цөөнгүй уран бүтээлч өөрсдийн ажлууддаа тодоор тусгаж эхэлсэн нь эрхгүй анзаарагддаг. Тэр дундаас монгол зургийн аргаар урлаж, орчин үеийн хэлээр хүүрнэсэн ажлууд онцгойрдгийн нэг нь Ганболдын Гэрэлхүүгийн бүтээлүүд юм. ХААН галерей түүний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн “Mitochondrion”-ыг 11 сарын 5-23-ны хооронд толилуулж байна. Г.Гэрэлхүү эртний баатрууд, дайн тулаанаар дэвсгэрлэсэн ажлуудаараа танигдсан. Ялангуяа, робот, машин техникүүдийг сөрж яваа морьтон баатрууд түүний нэрийн хуудас гэж хэлж болно. Уламжлал ба эсрэгцэл, багтарсан нийгэм, төөрөлдсөн үеийнхнийг дүрсэлдэг тэрээр энэ удаа үндсэн сэдвүүдээ гүнзгийрүүлэхийн сацуу өөрийн шийдлүүдийг тусгасныг онцлууштай. Тухайлбал, “Exoplanet”-д Их Монгол Улсын армийн ялалтын нэг нууц гэгдэх аравтын системийг математикийн томъёонуудтай сүлжээ. “Бид өөрсдийн бахархлыг үлгэр домог мэт ярихаас илүү шинжлэх ухаанч байдлаар хандаж, ул суурьтай судлаасай гэсэн хүслээ энэ бүтээлээр дайж буй юм. Нүүдлийн соёлын уламжлалыг орчин үеийн нийгмийн хөгжилтэй уялдуулж хөгжүүлэх боломжийн талаар өгүүлэхийг зорилоо” гэж Г.Гэрэлхүү тайлбарлаж байна. Тэгвэл шашныг хамгаалагч 10 хангал бурхныг ягаанаар дүрсэлсэн, уламжлалт танка зургийн тигийг барьсан “Hypothalamus temple”-д аливаа хүний дотоод дахь нандин өрөөг сүмтэй зүйрлэж, бурхдаар сахиулжээ. “Хувь хүн болоод түүний ариун нандин нууцууд руу өнгөлзөх хэрэггүй гэсэн санаа. Ерөнхийдөө хүмүүс нэгнийхээ тухай барагцаалж мэддэг шүү дээ. Гээд хэт нарийн ширийн рүү орох ёсгүй бөгөөд хувь хүнийг нь хүндлэх ёстой гэсэн үзлийг тодотгож зурсан нь энэ” хэмээн зураач өгүүлэв. Түүний шинэхэн бүтээлүүдийн дотроос өмнөх ажлуудыг нь хамгийн ихээр санагдуулж буй нь “Interference” гэвэл хол зөрөхгүй. Монголын нийгмийн шилжилтийн үед хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрээр сайн сайхны элч болох үлгэрийн баатруудыг бодит амьдралын ярвигтай талууд, зөрчил мөргөлдөөнтэй эсрэгцүүлэн дүрсэлжээ. Баатруудын дүр бүр сайхан сэтгэл, эр зориг, ёс суртахууны төлөөлөл бол араатан амьтад нь бодит амьдрал юм. “Mitochondrion” үзэсгэлэн томоохон хэмжээний дөрвөн бүтээл, дагалдах баримал-өргүүдээс бүрдэх бөгөөд бүхэлдээ хувь уран бүтээлчийн өөрийн санаанаас илүүтэй, үзэгч хүртэгчийн мэдрэмжийг тулгуур болгохыг эрмэлзжээ. Хүмүүс уг бүтээлүүдээс таашаал авах, үнэлэлт дүгнэлт өгөх, дургүйлхэх, эсвэл талархах гэхчлэн төрөл бүрийн сэтгэл хөдлөл үүсэх нь энэ үзэсгэлэнгийн салшгүй нэг хэсэг агаад бүхий л амьд амьтны эс дотор байрлаж, гаднаас орж ирсэн хоол тэжээлийг энерги болгон хувиргадаг жижигхэн эрхтэнцэр болох Митохондрийн нэрээр нэрлэсний учир тэр. /Үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн ирж үзэх боломжтой./
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгийг протоколдон хүргэж байна.
МАХН-аас БГД-ийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч МАН-д элслээ. Тодруулбал, тус дүүргийн 23 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр өнөөдөр МАН-д элссэн юм.
2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ жил Иргэний цэргийн албанд эрүүл мэндийн байдлаар тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрджээ. Энэ талаар болон цэргийн албанд явахаар бүртгүүлдэг залуучуудад тулгардаг зарим нийтлэг асуудлуудын талаар Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга, хурандаа Л.Мөнхбаттай ярилцлаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар болж өнгөрлөө. Улмаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авч, орон нутагт МАН 13, АН 8 суудал авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулав.
ТЕГ-аас мэдээлэл хийлээ. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэсэн мэдээлэл гарсан. Мөн Хэвтүүл хөдөлгөөний зохицуулагч, АН, МАХН-аас мэдээлэл хийж, сонгуулийн хар машиныг хакерддаг гэсэн мэдээлэл хийсэн. Тодруулбал, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна гэсэн мэдээлэл хийсэн.
Өнгөрсөн шөнө Сүхбаатар аймагт архидан согтуурсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Хамгийн гол нь, сумын иргэдэд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь архи тараасан гэж баттай эх сурвалж мэдээллээ. Түүний тараасан архийг уусан иргэд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн байна.
Сурвалжилга: Алслагдсан хороодын иргэдийг шахмал түлш борлуулах цэгээр хангаж өгөөч Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан өчигдөр /2020.09.30/ “Тавантолгой Түлш” ХХК, НОБГ, МХЕГ-ын мэргэжилтнүүд гэр хорооллын айлуудаар явж ажилласан. Тэд айлуудын яндан зуухны битүүмжлэл, угаарын хий мэдрэгч ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өгөв
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Төрий хяналт шалгалтын тухай хуулийн дагуу барилгын компаниулад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд хийдэг билээ. Шалгалтын хүрээнд өнгөрсөн долдугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 253 дугаар байрны зүүн талд “Юникил Таувер” ХХК-ийн захиалгаар баригдаж буй орон сууцны “Ю Апартмент” хотхоны барилгын талбайд хяналт шалгалт хийсэн байдаг.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын томилолтын баг 2020 оны 9 дүгээр сарын 13-15-нд Увс аймагт ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хохирсон иргэний эрхийг сэргээж, ажилд нь эргэн томилууллаа.
Бразил улсад Covid-19 хурдацтай тарсан нь тус улсын төмрийн хүдрийн экспортод саад учруулсан. Энэ нь олон улс дахь төмрийн хүдрийн үнийг өсгөжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг “FMC-2020” арга хэмжээнээс авна уу.
ШӨХТГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь худалдан авагчдын эрхийг хангахад чиглэгдэж байна. Иргэд худалдан авсан бараа нь ямар нэг асуудал гараад буцаах тохиолдолд дэлгүүр, худалдааны төвүүд авахгүй гэдэг. Тэгвэл өнөөдрөөс дэлгүүр, худалдааны төвүүд "Зарагдсан барааг буцаахгүй" хэмээн хэлэх эрхгүй болж байна. Хэрвээ иргэд бараагаа буцаахаар очиход хүлээн аваагүй бол тухайн дэлгүүр, худалдааны төвүүдийг хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох юм байна.
Эрдэмтэд нанотехнологи хүн төрөлхтөнд хөгжилд дэвшил авчрахын зэрэгцээ анагаах ухаан, электроник, биотехнологи, эрчим хүч үйлдвэрлэл гэх мэт маш олон салбартаа дэвшил авчрах болсон. Дэлхийд газрын тосны нөөц багасаж байгаа өнөө үед “H2OIL” корпораци нь шатахууны хэрэглээг хэмнэх зорилгоор мөн байгаль орчинд ээлтэй ногоон технологи хэмээн үзэж 1987 оноос хойш тасралтгүй туршилт судалгаа хийсний үр дүнд шингэн нанотехнологиор бүтээгдсэн, дэлхийд тэргүүлэгч, өндөр гүйцэтгэлтэй, олон талын давуу ашигтай бүх төрлийн шатахууны нэмэлт F2-21®eeFuel® болон бүх төрлийн моторын тосны нэмэлт F2-21®eeLube® зэрэг нэмэлтийг гарган авснаар дэлхийн 40 гаруй улс орон төрийн бодлогоор дэмжин өргөнөөр хэрэглэж Эдүгээ 9 дэхь үеийн шинчлэлдээ хүрээд байна.
"Капитал" банкны эрх хүлээн авагч М.Адилбиш тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-96 дугаар тушаалаар "Капитал" банкинд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсны дагуу томилогдсон. 8 хүний бүрэлдэхүүнтэй Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл /цаашид БЭХА, БЭХАЗ гэх/-ийн хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-111 дүгээр тушаалаар эрх хүлээн авах арга хэмжээг 6 сарын хугацаагаар сунгаж, БЭХАЗ-ийг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байна.
Монголчууд бид үнэхээр азтай. Дэлхий дахинаа тархсан аймшигт цар тахлыг дотооддоо алдаагүй цор ганц улс болчихоод байна. Гэвч энэ бүхэн цар тахлын эсрэг эрүүл мэнд, онцгой гэх мэт маш олон байгууллагын олон зуун ажилтны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэрэмж болгоомжийн үр дүн гэдгийг та бид ухаармаар байна. Монгол хүн коронавирус тусахгүй гэсэн муйхар бодлоосоо эрх биш салсан гэж найдна.