Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 15, 16-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 17-ноос нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говь талын нутгаар явган шуургатай байна. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 20 цагаас 01 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 36-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны 12,5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Багануур” ХК-д техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэрээг оны өмнө үзэглэсэн
Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Өдөр тутмын амьдралаас эхлээд хүмүүсийн суралцах, ажиллах, нийгмийн харилцаанд оролцох хэв маяг сүүлийн нэг жилд асар ихээр өөрчлөгдлөө. Гэрээсээ ажиллах, онлайнаар суралцах тухай ойлголт бидэнд хол санагддаг байсан бол өдгөө энэ нь "нью нормал" буюу амьдралын шинэ горим болж хувирлаа. Цар тахлаас үүдэн хувь хүн, хамт олон, байгууллага, улс үндэстнээрээ өөрчлөлтөд дасан зохицох үйл явц үргэлжилж байна
Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ.
2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 82, Аи-92 автобензин 50, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.
Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв.
Дэлхийн банк болон ОУВС-аас 2021 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна. Учир нь Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зарим улс орнууд амжилттай эхлүүлсэн нь цар тахлын улмаас суларсан байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв.
Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд манай орны нийгэм, эдийн засагт тэр дундаа уул уурхай, газрын тосны салбарт хүнд сорилтууд тулгарсан билээ.
МҮХАҮТ эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн хамтаар нэгдсэн мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд “COVID19 цар тахлын улмаас зарласан хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулж, ажлын байраа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ. Компаниудын хувьд нөхцөл байдлыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл бүтэн жилийн турш өөрсдийн хамаг нөөц боломжоо шавхаж, тэсэж тэвчиж ирлээ. Үүнээс цааш ажиллах, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж, мухардалд ороод байна” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төсөлд "Өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулах"-аар заасан байна.
Цар тахлын халдварын голомт болох Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд, өдөр тутамд 30-40 хүн халдвар авч коронавирусын халдвар голомтлон гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд ажиллаж байсан зарим шинжилгээний цэгүүдийг хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 06.00 цагаас зохион байгуулж эхлээд байна.
2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 84, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 22, ТС-1 онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна.
ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн дугаарт органик саван, алчуур, шүдний сойз үйлдвэрлэгч “Эко саван” үйлдвэрийн үүсгэн байгуулагч Б.Номинцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан учир үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа онцоллоо.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн зочноор мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Буриад, бууз баншны үйлдвэрийн захирал Д.Ундрахтай ярилцлаа. Тус үйлдвэр нь 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөтгөж ажлын байрныхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа тул ийнхүү онцолж байна. Цар тахлын үед үйлдвэрүүдэд үүд хаалгаа барих, хүнээ цөөлөх асуудал тулгамдаж байгаа ч ЖДҮХС-гаас авсан зээлийн ачаар одоохондоо үйл ажиллагаа хэвийн байна хэмээн тус компанийн захирал Д.Ундрах ярилаа.
Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө.
Монголбанкны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөцийг 880 сая ам.доллараар өсгөлөө.
“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ
Репо санхүүжилт яагаад хийх болов гэдэг сууриас нь эхэлье. Коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм хүмүүсийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, эдийн засагт хүчтэй нөлөөллөө. Зөвхөн Монгол ч биш, дэлхий дахин “Ковид-19”-ийн хүчтэй нөлөөлөл дор байна.