ITF таеквон-догийн 22 дох удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол улсын шигшээ баг Казакстан улсын Астана хотыг өнөөдөр өглөө зорьлоо. Монгол улсын түүхэнд ITF таеквон-догийн шигшээ баг анх удаагаа 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-ийг зориод байна
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны “Эхлэл” клубийн нэрэмжит “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн Сүхбаатар аймагт эхэллээ. Энэ удаагийн цомын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө. Тэмцээн тулаан, түль, хосен сүль, хувийн болон багийн төрлөөр явагдах юм
Насанд хүрэгчид болон мастер ангилалын таеквондогийн Монгол Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн спортын төв ордны “А” зааланд эхэллээ
Хойд Македони улсын Дээд лигт ажиллаж байсан туршлагатай #Uefapro зэрэглэлийн шилдэг дасгалжуулагч ноён Vangel Altiparmakovski #ХовдВестерн клубын хүүхдийн академийн урилгаар Монголд ирлээ. Тэрбээр энэ жил Ховд Вестерн клубын "Үндэсний Нэгдүгээр лиг"-ийн багийг удирдан ажиллах бөгөөд мөн Монголын хөлбөмбөг Ховд Вестерний хүүхдийн академийн үйл ажиллагааг сайжруулах, дасгалжуулагч болон тамирчдад мэргэжил арга зүйгээр тусалж дэмжин ажиллах юм.
3х3 сагсан бөмбөгийн дотоодын хамгийн том “Энержи-3х3” лиг нэг сарын хугацаанд болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээн өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод болдог байсан бол энэ удаа Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Өмнөговь аймагт олон улсын стандартын дагуу зохион байгуулагдаж, бүс бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 баг өнгөрсөн амралтын өдрүүдэд лигийн аваргын төлөө өрсөлдлөө. Эрэгтэй төрөлд “Улаанбаатар” баг түрүүлж, шилжин явах цом болон Филиппин Улсын нийслэл Манила хотод энэ сарын 28-29-нд болох хамгийн өндөр чанасаа болон шагналтай 3х3 сагсан бөмбөгийн Их дуулга тэмцээнд орох эрх авав. Удаах байруудад “Амгалан”, “Тэскома 5D” баг багтлаа. Лигийн финалын хамгийн оргил нь эмэгтэй шигшээ тоглолт байлаа. Өнгөрсөн оны олимпын наадамд багийн спортын төрлөөр анх удаа оролцсон эмэгтэй баг бүрэн бүрэлдхүүнээрээ олимпын наадмын эцсийн сонгон шалгаруулалтаас хасагдсан Б.Болор-Эрдэнээр ахлуулсан залуучуудын багтай учраа таарсан юм. Тоглолтын уур амьсгал эхнээсээ ширүүн болж, Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй залуу охид олимпын багийг бут ниргэж, аваргын цом өргөв. Хэдийгээр олимпын баг хожигдол хүлээсэн ч дотоодын өрсөлдөөн ямар их хэмжээнд хүчтэй байгааг харуулж байлаа
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын гурав дахь тулаандаа Азербайжан Улсын Рауф Агаевтай тулалдаж, тоглолтын хоёрдугаар үед хүнд цохилтоор ялалт байгуулсан. Тэрбээр тоглолтын дараагаар "Дэмжиж тусалсан та бүхэндээ баярлалаа
МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүү нарын мэргэжлийн боксын чансаа ахиулах тулаан маргааш буюу 2022.02.22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо болно.
МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүү нарын мэргэжлийн тулаан ирэх мягмар гарагт буюу 2022 оны 2-р сарын 22-ны өдрийн 22 цагт ОХУ-ын Москва хотод болно. Тэгвэл тус тулааныг фэйсбүүкээр үзэх боломжийг бүрдүүлжээ. Үүнийг тул Хаан банкны 5123094030 Цэндбаатар гэсэн дансанд 2200 төгрөг шилжүүлж, гүйлгээ баталгаажсан зургаа /Гүйлгээний утга дээр fb нэрээ бичих/ https://www.facebook.com/tsendbaatar.e/ энэхүү пэйжийн мессеж рүү ирэх мягмарын гарагын 22 цагаас өмнө илгээх юм байна. Тус группд нэгдсэнээр та дуу дүрсний өндөр чанартайгаар тулааныг шууд үзэх боломжтой аж
Сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаан өчигдөр болж өндөрлөлөө
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхэлнэ
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө ОХУ-ын нийслэл Москва хотыг зорив. Тулаан 2022 оны 2 дугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан юм
Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Бөхийн өргөөнд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын үеэр Монгол улсын даян аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний Бөхийн салбар хорооноос гаргасан шийдвэрүүдийг тэргүүлэгч гишүүдэд танилцуулж, Цагаан сарын уламжлалт бөхийн барилдаандаа барилдана гэдгээ илэрхийлжээ. Мөн барилдах эрхээр хангаж өгөхийг МҮБХ, тэргүүлэгч гишүүдээс хүссэн байна
Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж байна. Тус барилдаанд зодоглохоор ирсэн Даян аварга Н.Батсуурийг МҮБХ бүртгэхээс татгалзсан байна. Үүнд эгдүүцсэн Н.Батсуурь “Май, энэ малгайгаа ав та нар” хэмээсээр Бөхийн өргөөг орхин явжээ. Сануулахад, тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Би маргааш зодоглоно" гэж пост оруулсан байсан билээ.
Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн үндэсний өв соёлын уламжлалыг эвдэх, харваачдыг хагаралдуулах, нэр өөрчлөх, Монголын шагайн харвааны холбоог үгүйсгэх үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын спортын корпорац” гэх байгууллагын талаар МШХХ-ноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр МШХХ-ы төлөөлөл: "Монголын уламжлагдаж ирсэн өвийг эвдэх, олон шагай харваачдийг талцуулах үйлдлүүд явагдаж байна гэж үзэж байна. Шагай харваа гэдэг бол маш том өв соёл
Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.
Монгол Үндэсний бөхийн холбооноос допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаж, тэдний В сорьцоо шинжлүүлэх хүсэлттэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна
Холимог тулааны дэлхийн ноён оргил болсон UFC холбоонд талын шуурга хочит Данаагийн Батгэрэл албан ёсны дөрөв дэх тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр GCMMA-холбоонд дөрөв дараалан ялалт байгуулан UFC-д эргэн ирж буй Brandon Davis хэмээх тулаанч гэдгийг бид өмнө нь мэдээлсэн