Хараа хурц, мэлмий тунгалаг байг2021, 3 сар 11. 10:10

16 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Фокус Оптикал хараа зүйн төв нь та бүхэндээ зориулж 6 дахь салбарынхаа үүд хаалгаа нээлээ.

“Номин Холдинг” ХХК-иас мэдэгдэл гаргажээ2021, 2 сар 10. 9:39

“Номин Холдинг” ХХК нь анх 1992 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 28 жилийн хугацаанд “Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэх, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох” гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 охин компани, 5600 орчим  ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж Монгол Улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг билээ.

“Global Finance” сэтгүүл Голомт банкийг 2020 оны Монгол Улсын Шилдэг Дижитал банкаар шалгарууллаа2020, 12 сар 15. 13:00

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Finance” сэтгүүл 2020 оны дэлхийн шилдэг банкнуудыг шалгруулснаас Монгол Улсаас Голомт банк “Шилдэг Дижитал банк”-аар тодорлоо. Ингэснээр Голомт банк “Global Finance” сэтгүүлийн шагналыг 6 дахь удаагаа хүртэж байна. Дижитал хувьслын эхлэлийг тавьж, технологи суурьтай банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. 2020 онд гэхэд Голомт банк хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжууд, хиймэл оюун ухаанд суурилсан нэмэлт функцуудыг агуулсан өнгө дизайны шинэ шийдэл бүхий шинэчлэгдсэн Дижитал банк 5.0-ийг танилцуулсан билээ. Түүгээр зогсохгүй Мобиком Корпораци, Tridium Key ХХК-тай хамтарсан сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээ, Жамуха платформ буюу Блокчэйнд суурилсан шийдэл, Open Banking систем зэрэг технологид суурилсан банкны шинэлэг үйлчилгээнүүдийг салбартаа нэвтрүүлсээр байна. “Global Finance” сэтгүүл нь шилдгүүдийг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлсэн байдал  зэрэг нь Голомт банкийг Шилдэг Дижитал банкаар шалгаруулах үндэслэл болжээ.   Эдгээр амжилтыг үнэлэн “Global Finance” сэтгүүлээс Голомт банкийг Монгол Улсын 2020 оны “Шилдэг Дижитал банк”-аар өргөмжилсөн нь нийт харилцагчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэлийн үр шим билээ. Эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.                                  

Голомт банкны Улаанбаатар хотын салбар, нэгжүүд харилцагчдадаа банкны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна2020, 12 сар 8. 13:17

   УОК-ын зөвшөөрлийн дагуу Голомт банкны Улаанбаатар хот дахь нэр бүхий салбар нэгжүүд 9:00-16:00 цагийн хооронд харилцагчдадаа үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн харилцагчдын хувьд, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд Сэлэнгэ аймгийн салбараас бусад орон нутагт Онцгой байдлын газраас тусгайлан цаг заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл банкны салбаруудаас үйлчилгээ авах боломжтой юм.

Төлбөр тооцоогоо зайнаас аюулгүй хийж, эрсдэлээс хамгаалах хялбар шийдлүүд2020, 12 сар 8. 13:14

 Манай улсад Ковид-19 халдварын тохиолдлууд бүртгэгдэж, халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө ашиглах нь түүгээр дамжин халдвар авах магадлалыг ихэсгэх нэг нөхцөл болдог тул бэлэн мөнгөнөөс зайлсхийж, төлбөр тооцоогоо зайнаас хийхийг ЭМЯ, Монголбанк болон арилжааны банкнуудын зүгээс уриалаад байгаа билээ.

Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна вэ?2020, 11 сар 25. 15:20

Дэлхий нийтэд гэнэтийн сорил болон тулгарсан Ковид-19 цар тахал өдгөө манай улсад ч бүртгэгдэж, нийгэм, эдийн засагт томоохон сорилтыг дагуулж байгаа билээ. Улс орон даяар цар тахалтай тэмцэж байгаа энэ үед ковидын нөлөө манай улсын эдийн засагт, тэр тусмаа аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн нөлөөлөв? Хичнээн байгууллага үүнээс болж санхүүгийн хүндрэлд орж, зарим нь бүр хаалгаа барихад хүрэв? Үүний гол шалтгаан нөхцөл юу байсан бэ? Нөгөөтэйгүүр цар тахал нь бизнес эрхлэгчдийн өмнө олж хараагүй шинэ боломжуудыг нээж өгч, дижиталчлал хувьсал 5-10 жилээр хурдтайгаар хийгдэхэд хүрлээ

Цахим загасчлалын анатоми2020, 11 сар 20. 13:36

“Алим гэхэд А үсэг”. Бид “Цагаан толгой”-г ингэж суралцдаг. Тэгвэл дижитал шилжилт эрхгүй явагдаж буй энэ үед цахим “Цагаан толгой”-д зайлшгүй нэвтрэх хэрэгцээ шаардлага хүн бүрийн өмнө тулгараад байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээнд, энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хоёр дахин өсчээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л цахим залилангийн улмаас нийт 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. “Загасчлал гэхэд ордог З” үсэг буюу цахим залилан болон өгөөш хаяж хохирогчдыг олзолдог phishing гэх үйлдлийг хэрхэн таних, урьдчилсан сэргийлэх аргуудыг хуваалцаж буйн учир энэ.

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын 7 хоног үргэлжилж байна2020, 11 сар 20. 13:31

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр 11-р сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд та ч бас цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Цахим загасчлалын анатоми2020, 11 сар 18. 16:07

Алим гэхэд А үсэг”. Бид “Цагаан толгой”-г ингэж суралцдаг. Тэгвэл дижитал шилжилт эрхгүй явагдаж буй энэ үед цахим “Цагаан толгой”-д зайлшгүй нэвтрэх хэрэгцээ шаардлага хүн бүрийн өмнө тулгараад байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээнд, энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хоёр дахин өсчээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л цахим залилангийн улмаас нийт 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. “Загасчлал гэхэд ордог З” үсэг буюу цахим залилан болон өгөөш хаяж хохирогчдыг олзолдог phishing гэх үйлдлийг хэрхэн таних, урьдчилсан сэргийлэх аргуудыг хуваалцаж буйн учир энэ.

ХААН Банк төрийн үйлчилгээний цахим систем E-MONGOLIA-д нэгдлээ2020, 11 сар 18. 14:17

Төрийн 181 үйлчилгээг авах боломжтой E-Mongolia үндэсний цахим системд ХААН Банк нэгдлээ. Ингэснээр эрхэм харилцагч та энэхүү системээс төрийн үйлчилгээ авахаар хандахдаа ХААН Банкны интернэт банкны эрхээрээ нэвтрэн өөрийгөө зайнаас танин баталгаажуулалт хийх боломжтой болж буй. Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mn цахим хуудас болон E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ХААН Банкны нэвтрэх хуудсыг сонгон, интернэт банкны эрхээрээ нэвтрэн орж, банканд бүртгэлтэй өөрийн регистрийн дугаараа ДАН систем рүү илгээхийг зөвшөөрсөн тохиолдолд харилцагч таныг зайнаас танин баталгаажуулах юм. ДАН систем рүү харилцагч таныг амжилттай танин баталгаажуулсан мэдээллийг илгээсний дараа интернэт банкны нэвтрэлт автоматаар хаагдана. Хэрэв та үйлчилгээ авч, төлбөрөө төлөх тохиолдолд вэб хуудсаар дамжуулан нэвтэрсэн бол QR код гарч ирсний дараа гар утсаараа уншуулан төлнө. Харин E-mongolia аппликэйшнээр нэвтэрсэн бол QPay дээр дарж банкаа сонгон интернэт банк руугаа ороод үүссэн гүйлгээний дагуу төлбөрөө төлөх юм.

ХААН Банк Экспресс банк АТМ-ууддаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна2020, 11 сар 15. 14:55

Хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ үед иргэд зайлшгүй шаардлагаар хүнсээ цуглуулахаар нэг гэрээсээ гарч байна. Мөн банкны үйлчилгээг гар утас интернэт ашиглан авч байгаагаас гадна АТМ киоск машинаас очиж авах шаардлага гарч байгаа учир гэрийнхээ ойролцоох АТМ, Экспресс банкаар үйлчлүүлэх нь их байна. Улсын онцгой комиссоос үйлчилгээний байгууллагуудын ариутгал цэвэрлэгээг тогтмол хийхийг онцгойлон үүрэг болгоод буй энэ үед ХААН Банк бэлэн мөнгөний орлого зарлагын Экспресс банк, АТМ, киоск машинууддаа хэрхэн ариутгал цэвэрлэгээ хийж байгааг бид сурвалжиллаа.

Банкны ямар үйлчилгээг цахимаар авч болох вэ? (+Зааварчилгаа видео)2020, 11 сар 15. 14:48

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед гэрээсээ гарахаас эмээж байна уу? Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж буй энэ өдрүүдэд иргэд бидний сахилга бат, сонор сэрэмж хамгаас чухал. Гэтэл зайлшгүй амжуулах ажлууд, ялангуяа санхүүгийн суурь хэрэгцээгээ хангах нь хэн бүхний өмнө асуулт болж байна. Иймд бид банкны үйлчилгээг хэрхэн цахимаар авах тухай заавар зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss