Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд өнөөдөр хуралдсан. Хурлын үеэр яригдсан чухал сэдвүүдийн нэг нь коронавирусийн эсрэг вакцинжуулалт байсан юм.
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
УДЭТ-т энэ сарын 3-6-ны хооронд үзсэн хүмүүс өөрийгөө гэртээ тусгаарлахыг доктор А.Амбасэлмаа зөвлөв. Тэрбээр "Монгол Улсад дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдөр хамгийн олон буюу 108 тохиолдол бүртгэгдлээ. Үүний тал нь буюу 54 батлагдсан тохиолдол нь УДЭТ-ын тоглолттой холбоотой. Гуравдугаар сарын 3-6-ны хооронд УДЭТ-т жүжиг үзсэн 900 гаруй хүн бий
Халдварын тоо нэмэгдэж байгаа нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулсантай холбоотой хэмээн доктор А.Амбасэлмаа хэллээ. Тэрбээр "Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал нэмэгдэхийн зэрэгцээ ахмад настнуудын өвчлөл, хүндрэл нэмэгдэх эрсдэл бий болж байна. Халдварын тоо нэмэгдэж байгаа нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулсантай холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, иргэд PCR шинжилгээ хийлгээд сөрөг гарвал өөрийгөө эрүүл гэж чөлөөтэй гадуур явж байгаад орон нутаг руу явж байна. Мөн шинжилгээнийх нь хариу сөрөг гарсныхаа дараа айлд очиж золголт хийсний улмаас халдвар авсан тохиолдол гарсан. Түүнээс гадна шинжилгээнийх нь хариу гараагүй байхад янз бүрийн арга хэрэглэж, хөдөө орон нутаг руу яваад тэндээ өвчлөл гаргаж байна. Увс аймагт очсон иргэний хувьд, тухайн орон нутгаас бус Улаанбаатар хотод ирээд халдвар авсан
Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай тооцоо гарчээ. 100 хүн тутамд 95.4 тун вакцин зарцуулсан үзүүлэлтээрээ Израил Улс дэлхийд тэргүүлж байна. 2021 оны 03 дугаар сарын 07-ны байдлаар 111 оронд 300 орчим сая тун вакцинаар дархлаажуулалт хийжээ
ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийж, 108 хүн халдвар талаар мэдээллээ. Мөн өдгөө 732 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 68, хөнгөн 659 хүн байна.
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Доктор А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн дотор 108 хүнээс халдвар илэрлээ. Үүний гурав нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдсөн. Тодруулбал, Хоёрдугаар сарын 25-нд Истанбулын онгоцоор ирсэн хоёр иргэний давтан шинжилгээнээс, гуравдугаар сарын 5-нд Нурсултаны онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл "Улсын драмын эрдмийн театрын тоглолтоос 54 тохиолдол илэрсэн байна. Тиймээс энэ сарын 4, 5, 6-нд тус тоглолтыг үзсэн иргэд энэ сарын 9, 10-нд УДЭТ-т 9-17.00 цагийн хооронд шинжилгээ өгөхийг хүсч байна. Яагаад 9, 10-ны өдрийг сонгож байна гэхээр нууц үеийн хугацааг тооцоолсон байгаа.
Улсын драмын эрдмийн театрын 54 ажилтнаас халдвар илэрсэн байна. Тиймээс энэ сарын 4, 5, 6-нд УДЭТ-т Анна Каренина үзсэн иргэдийг ойролцоо шинжилгээний цагт яаралтай шинжилгээ өгөхийг анхааруулсан байна.
Архангай аймгйин Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан учраас 48 цагийн хугацаанд буюу гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл тус сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Сумын төвөөр дайралгүй, Өлзийтгол багийн Естийн нуурт очсон зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа юм байна. Шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэнийг Улаанбаатар хот руу өнөөдөр/2021.03.07/ өглөө буцаасан болохыг Чулуут сумын онцгой комиссын албаны хүн мэдээллээ
Нийслэлээс орон нутаг руу явах шаардлагатай иргэдийг коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулж буй. Өнөөдөр дараах цэгүүдэд очиж шинжилгээ өгөх боломжтой
Төрийн ордонд өчигдөр нэг тохиолдол батлагдаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Тодруулбал, Төрийн ордонд төрийн үйлчилгээний ажилтны шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогдсон учраас Төрийн ордны баруун жигүүрийг хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тодорхой хугацаанд хүн нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Тухайн халдвар илэрсэн хүний уулзсан хүмүүсээс нь шинжилгээ авч, явсан маршрутыг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. Өнөөдөр 67 шинэ тохиолдол бүртгэгдсэний 63 нь Улаанбаатар 4 нь Төв аймагт хамаарч байна. Архангайн хувьд Улаанбаатарын бүртгэлд орсон
Төв аймагт 4 тохиолдол батлагджээ. Энэ талаар Аймгийн Онцгой комиссын дэд дарга, ОБГ-ын дарга, Хурандаа Н.Төмөрбаатар, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна. Тэрбээр "Эрсдэлийн болон цаг үеийн үнэлгээг хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь өнгөрсөн 2020 онд олон шинэ ажлыг зохион байгуулсан бөгөөд оны “ШИЛДЭГ ТАСАГ”-аар эмнэлэгтээ манлайлан ажилласан, олон шинэ технологийг нэвтрүүлсэн "Чих хамар хоолойн тасаг" шалгарсан бөгөөд тус тасгийн товч танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасаг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2020 онд хүний нөөцийн хөгжил, чадамжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих, оношилгоо, эмчилгээ, сувилахуйн шинэ технологийг нэвтрүүлэх, байгууллагын соёл, үйлчилгээний менежмент, маркетингийг сайжруулах гэх мэт 13 чиглэлийн 49 үйл ажиллагааг сайжруулах төлөглөгөөг гаргаж, тус төлөвлөгөөгөө 95 хувьтай биелүүлэн ажиллажээ. Өнгөрсөн онд 1095 хүнд мэс засал хийсэн бөгөөд бүгд амжилттай болсон. Empty nose хам шинжийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж, нэг тохиолдолд амжилттай хийжээ. Мөн хамрын таславчийн цоорхойг нөхөх мэс заслыг бүрэн нутагшуулж, нийт 23 эмчлүүлэгчид, Lipo injection+Microlaryngoscopy буюу хэвлийн өөхийг соруулж, дууны хөвчид тарих мэс заслыг 28 тохиолдолд хийж, дууны хөвчийнд силикон суулгац суулгах мэс заслыг бүрэн нутагшуулсан зэрэг олон олон амжилт нь тус тасгийн улсын ууган эмнэлгийн ШИЛДЭГ ТАСАГ болоход нөлөөлжээ. УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн: Чих хамар хоолойн салбар нь маш нарийн шинжлэх ухаан
ЭМЯ-наас мэдээлэл хийж, нэг шинэ голомт үүссэн талаар мэдээллээ. Тодруулбал, тус голомт нь СХД-т амьдардаг хүнээс илэрсэн бөгөөд тус хүний ойрын хавьтлын 10 хүнийг тусгаарласан байна.
Өнөөдөр 77 шинэ тохиолдол илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, Нийт халдвар авсан 77 хүний 71 нь ойрын хавьтал. Задалвал, 61 нь нэг дэх удаагийн шинжилгээгээр, 10 хүнд хоёрдахь удаагийн шинжилгээгээр, 5 нь хүний эх үүсвэр тодорхойгүй. 1 шинэ голомт үүссэн байна.
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 44 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо