Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ. Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан өчигдөр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав. 2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм. Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна. Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй
НЗДТГ-аас энэ сарын 28-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл зам хэрхэн, хаагуур хаах мэдээллийг хүргэж байна. Нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм. “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын асуудал Утаанбаатар болтлоо угжирсан. Учир нь улсын хүн амын тал нь амьдардаг хот төсөвгүй, эрх мэдэлгүй байв.
Эх дэлхийн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиож усны салбарынхан тулгамдсан асуудлынхаа талаар хэлэлцэж байх үед чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл цацагдсан нь хөрсний хуурайшил, цөлжилтөд өртөж эхлээд буй нийслэлчүүдэд ёстой л чийг өгөх шиг болсон. “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр
Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин энэ сарын 21-ний өдөр Венец хотын Ка Фоскари их сургуульд зочилж, Дэдректор Фабрицио Маррелла тэргүүтэй эрдэмтэн, судлаачидтай уулзлаа. Дэд ректор Фабрицио Марреллагийн танилцуулснаар Ка Фоскари их сургууль нь Венето мужийн томоохон сургуулиудын нэг бөгөөд Европын Холбооны “Эрасмус” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их сургууль, Соёл урлагийн их сургуультай оюутан солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус сургуульд Монгол Улсаас 14 оюутан суралцдаг байна. Мөн тус сургуулийн профессор Элизабетта Раганины удирдлага дор Итали болон гадаад улсын оюутнууд монголын түүх, хэл шинжлэлийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уулзалтаар хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, хоёр орны түүх соёл, уран зохиолын сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулан дэлгэрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, монгол судлал, судлаачдыг бэлтгэх талаар санал солилцов. Энэ нь Соёлын сайдын ажлын айлчлалын үеэр байгуулсан “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих боломжтой болсон юм
Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг
БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн хаврын бүртгэл өнөөдрөөс /2022.04.25/ цахимаар явагдаж эхэллээ. Бүртгэлийн програм өглөөний 9:00 цагт албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ жилийн тухайд 2200 иргэнийг бүртгэх квоттой аж
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталж, бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг бямба гарагт өрнүүлсэн. Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцов. Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14.319 байгууллагын 73.472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм
Итали улсад хоёр жил тутам зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биенналь дахь Монгол Улсын павильон 2022.04.20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн Соёлын сайд Ч.Номин, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар оролцож байгаа бөгөөд Монгол Улс “A Journey Through Vulnerability” буюу “Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байна. Монгол Улсын павильон нь уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео зэрэг сүүлийн 15 жилд туурвисан ажлуудаас бүрдсэн бөгөөд павильоны “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэгдсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын өөр өөр түүхийг хүүрнэх агуулгатай юм. Үүний адил оролцогчид өөрийн улс, үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг таниулж, улсаа сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэгт нэгдэж, дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг юм. Энэ жилийн биенналийг Нью-Йорк хотод амьдарч уран бүтээлээ туурвидаг, Итали куратор Чечилиа Алемани дэглэж байгаа бөгөөд үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл үзүүлж байна. Ази, Африкийн таван улс (Камерун, Намиби, Непал, Уганда, Оман) энэ жил анх удаагаа оролцож байгаа аж. Хүн хийгээд сав шим ертөнцийн холбоо, байгаль дэлхийн өмнө хүлээх хүмүүний үүрэг хариуцлага гэсэн ерөнхий агуулгатай үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Манай улс Венецийн олон улсын биеннальд 2015 онд “Оторын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байсан бөгөөд тухай бүртээ уран бүтээлчид хувийн хэвшил, хандиваар оролцож ирсэн
Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин энэ сарын 19-ний өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ.
Аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх бодлогын хүрээнд БОАЖЯ, АЖХТ, НАЖГ, МАЖХ, МИАТ ХК хамтран БНСУ-д Монгол Улсыг сурталчлах, тус улсаас жуулчдыг татах, сурталчилгааны арга хэмжээг энэ сарын 30-наас ирэх тавдугаар сарын 07-ны хооронд Сөүл хотноо зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Экологийн цагдаагийн алба хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн мэдээллийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “ЗӨВ МОД-ЗӨВ АРЧИЛГАА” уриан дор “НОГООН ДУУ ХООЛОЙ” нэг сарын аяныг улс орон даяар эхлүүлж байна. “НОГООН ДУУ ХООЛОЙ” аянд нэгдэж, хүрээлэн байгаа орчноо хайрлая-хамгаалъя #ЗӨВ_МОД_ЗӨВ_АРЧИЛГАА
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав. Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан
“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай дээд лиг"-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амарч сувилуулахад хэрэгцээт мэдээлэл өгөх зорилгоор эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд хөнгөлөлттэй нөхцөлөөр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын жагсаалтыг хүргэж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх нь төрийн байгууллагын гол зарчим. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ зарчим алдагдаж, аль ч шатанд авлига, хүнд суртал газар авч байгааг хэд хэдэн судалгаа нотолдог
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Хуваарийн дагуу Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа