Манай улсад сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарт томоохон төсөл хөтөлбөр олноор хэрэгжиж буй өнөө үед захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, санхүүжүүлэгч, даатгагчдын хоорондын харилцаанд ФИДИК-ийн жишиг гэрээний дагуу гэрээ, хэлцэл байгуулагдах болсон. Фидикийн гэрээ байгуулахтай холбоотой гэрээний талуудад эрсдлийг хэрхэн хуваарилах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг хэрхэн оновчтой тодорхойлох, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх талаар захиалагч, хөрөнгө оруулагчид хуульчид хандан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах болсон
Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо Олон нийтийн дунд сүр дуулиантайгаар гарч ирсэн Ондо брэнд олны талархлыг ихэд хүлээж байна. Гэвч энэ талархал, хэрэглэгчийн итгэлийг удаан даах эсэх нь эргэлзээтэй, үүнийгээ ч тэд сайн мэднэ. Учир нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зарчим нь бусад оператор компаниудаас огт өөр, хуулинд байхгүй шинэ зөвшөөрөл гарч ирсэн нь маргаан дагуулж, түүнтэй холбоотой шүүх хурал үргэлжилсээр байгааг хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн. Гэтэл үүний цаана хэрэглэгчиддээ дуулгаагүй, нуун дарагдуулж буй бас нэгэн зөрчил нь тэдний 60, 66 тай дугаарлалт нь хууль ёсны эсэх дээр шүүхийн маргаантай байна
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Их хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2022 оны 18 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй Хөвсгөл” хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулах нээлттэй, цогц арга хэмжээ болох юм. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно. Хоёр өдөр дараалан Сүхбаатарын талбай дээр цогц арга хэмжээ үргэлжилж, иргэд Хөвсгөл нутгийн онцлогтой танилцахаас гадна урлаг соёлын үзүүлбэр үзэж Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм. “Хөвсгөлчүүд дайлж байна” хоол хүнсний худалдаагаар Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно. Хөвсгөлийн цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн бренд бүтээгдэхүүн борлуулна. “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр Хөвсгөл аймгийн бүх сум өөрсдийн онцлогийн талаар Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт болон талбайн төв тайзан дээр танилцуулга хийж байхад “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач урчуудын үзэсгэлэн Чингис хааны музей 1 давхарт нээгдсэн байна. “Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ “Хөвсгөл гоёл” хэмээх Хөвсгөлийн 6 ястны соёлыг сурталчлах загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой. Энэ үеэр олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авахуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар ажилласан найруулагч Б.Анар энэ том ажлын ард гарахад тусалж дэмсэн хүмүүст баярласнаа илэрхийллээ. Тэрээр "Бид "Эв мөнхийн тусгаар Монгол" үндэсний их баяр наадмыг хагас жилийн хугацаанд судалж хийж гүйцэтгэсэн билээ
Үндэсний үйлдвэрлэгч "Ургана" брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү үүссэн үерийн гамшигт гар бие оролцож байгаа Онцгой байдлын албан хаагчид, Цагдаа, Дотоодын цэрэг, Хот тохижилтын ажилчид, сайн дураараа туслалцаж буй иргэдэд өөрсдийн үйлдвэрийн бактер усгагч гар ариутгагч гель тараан өгч ажиллаж байна.
БОАЖ яам байрлаж буй Богдхан уулын Арцатын ам, Хан-Уул дүүргийн 23-р хороонд явган зам, дугуйн зам бүхий тохижилтын ажлыг Дүүргийн төсвийн хөрөнгөөр "Төгс жонон" ХХК хийж гүйцэтгэж байна.
Тус эмнэлэг нь иргэд үйлчлүүлэгчиддээ чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж, олон улсын эмнэлгүүдийн стандартын дагуу үйл ажиллагаагаа жил бүр сайжруулж, баг хамт олноороо хичээнгүйлэн ажилласаны үр дүнд БНКУ-д төвтэй ACQH байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийг авлаа.
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Тархи судлалын лабораториос хос хэл эзэмших явдал нь (билингвализм) Монгол хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх байдлыг судлах төслийг хэрэгжүүлсэн. БСШУСЯ-ны захиалгаар хийгдсэн энэ судалгаа нь бага наснаас төрөлх хэлнээс гадна гадаад хэл эзэмших нь хүүхдийн хэлний болон дүрсэн сэтгэхүйн хөгжилд эергээр нөлөөлдөг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоход ач холбогдолтой юм. Судалгаанд оролцогчид ба туршилтын талаар: Туршилт судалгаанд зөвхөн монгол хэлээр харилцдаг (монолингваль) 140 оролцогч, монгол болон гадаад хэлээр харилцдаг (билингваль) 123 нийт 3-21 насны 263 Монгол оролцогчид хамрагдсан
Олон нийтийн харилцаа, маркетинг хоёр бол уламжлалын хувьд тусдаа угшилтай ойлголтууд. Гэвч дижитал мэдээллийн хэрэгслүүд болон технологийн нэг нэгэнтэйгээ уялдаа холбоотой байдал нь тэрхүү 2 ойлголтыг нэгдэхэд хүргэсэн гэх үл ойлголцол үүсч эхлэв. Ялангуяа PR болон борлуулатын ажилтнууд PR хийхдээ маркетингийн арга хэрэгслүүд/ихэвчлэн хэрэглэгчийн үнэ цэнэ гэхээсээ илүү ашгийн төлөө/-ийг ашиглах болсон нь маркетерууд болон PR мэргэжилтнүүдийг ижилхэн үүрэгтэй гэх төөрөгдлийг бий болгосон юм.
Орчин үеийн менежментийн онолын эцэг гэгдэх Петр Дракер мэдлэгийн эдийн засгийн эрин үед улс орон, албан байгууллагууд (төр, төрийн бус болон хувийн хэвшлийн) хэрхэн оршин тогтнож, менежмент явуулж, ажилтнуудынхаа (иргэд) боловсролыг цаг үетэй хөл нийлүүлэн алхуулах талаар хийсэн судалгаанууд нь өнөөдрийг хүртэл менежментийн философийн өнгө төрхийг тодорхойлсоор байна.
Чон Чу-ён хэзээ ч юм Солонгос тосгоны ядуу тариачны нэгэн хүү байжээ. Ядуу зүдүү амьдралыг ялан дийлэхийн тулд Сөүл орох ганц тасалбарын ч мөнгөгүй байсан боловч зориг гарган нийслэлийг зорьжээ. Таарсан ажлыг гололгүй хийж, бизнесээ амжилттай босгож алдаж ч үзсэн, нэг биш удаа шатаж бүгдийг эхнээс нь эхлүүлж байжээ. Нэг үгээр хэлбэл тэр Hyundai Group гэх томоохон компанийг тэгээс нь эхлүүлсэн бөгөөд шантралгүй тууштай зүтгэсний ачаар дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүний нэг болж чадсан юм. Бид Чон Чу-ёнд хүндэтгэлтэй ханддаг, тэрээр өөрийнхөө үлгэр дуурайллаар ямар ч нөхцөлд хүссэндээ хүрч болно гэдгийг харуулжээ. Хамгийн гол нь стандарт бусаар сэтгэх хэрэгтэй.
Данийн эрдэмтэд функционал соронзон томографын тусламжтайгаар кофенд дурлагсад болон энэ ундааг огт уудаггүй хүмүүсийн тархины үйл ажиллагаа кофены нөлөөгөөр хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Molecular Psychiatry” сэтгүүлд нийтэлсэн байна.
Биед Bитaмин нь мaш чyxaл үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний дyтaгдaл нь эрүүл мэндийн xүндрэлд xүргэдэг. Xүн aмд зoриyлcaн витaмин C-ийн xoнoгийн тyн нь дaрxлaaны бaйдaл, oршин cyyж бyй гaзaр, aмьдрax xyгaцaa зэргээc шaлтгaaлнa.
Max идээд л, мaнгacaa зүүдлээд л гэдэг иx yчиртaй үг гэнэ шүү. Шөнөжин xoдooд aжиллaж xoнox нь тaрxи, мэдрэлийн cиcтемд иxээxэн cөрөг нөлөө үзүүлдэг бaйнa. Ер нь yнтaxaacaa өмнө xэд xэдэн зүйлcийг aнxaaрax xэрэгтэй бaйдaг aж.
Хоол хүнсээ худалдаж авахаас эхлээд зурагт худалдаж авах гэх зэрэгт мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулахад тань туслах зарим энгийн зөвлөмжийг энд дурдлаа. Та мөнгөө юунд зарцуулж буйгаа хянах хэрэгтэй
Хувь хүн олсон орлого, өөрийн мөнгөө зөв зарцуулж байж ахуй амьдралаа дээшлүүлж чадна. Орлогоо нэмэгдүүлэх, зардлаа оновчлох нь мөнгөний удирдлага юм. Хувь хүний мөнгөний удирдах олон арга байдгаас эхний ээлжинд дараах аргуудыг танилцуулж байна.