“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны  өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Их хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2022 оны 18 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй Хөвсгөл” хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулах нээлттэй, цогц арга хэмжээ болох юм. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно.  Хоёр өдөр дараалан Сүхбаатарын талбай дээр цогц арга хэмжээ үргэлжилж, иргэд Хөвсгөл нутгийн онцлогтой танилцахаас  гадна урлаг соёлын үзүүлбэр үзэж  Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.  “Хөвсгөлчүүд дайлж байна”  хоол хүнсний худалдаагаар  Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно.  Хөвсгөлийн цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн бренд бүтээгдэхүүн борлуулна. “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр  Хөвсгөл аймгийн бүх сум өөрсдийн онцлогийн талаар Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт болон талбайн төв тайзан дээр танилцуулга хийж байхад  “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач урчуудын үзэсгэлэн Чингис хааны музей 1 давхарт нээгдсэн байна.   “Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр  Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ “Хөвсгөл гоёл” хэмээх  Хөвсгөлийн 6 ястны   соёлыг сурталчлах загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.  Энэ үеэр  олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авахуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана

Дорнод аймагт гарсан хээрийн түймэр БНХАУ-ын нутаг руу тархжээ2022, 4 сар 19. 11:12

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэх газарт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, тус хээрийн түймрийн дуудлага мэдээлэл энэ сарын 18-ны 16:16 цагт бүртгэгджээ

АМГТГ-ынхан Төв аймгийн Засаг даргатай хуйвалдан лиценз олгожээ2022, 3 сар 7. 11:57

Ашигт малтмал, газрын тосны газрыг тойрсон маргаан олон байдаг бөгөөд энэ айлын хууль бус үйлдлийг удаа дараа мэдээлж л байдаг. Арга ч үгүй, Ашигт малтмал, газрын тосны газар Монгол Улсын хэмжээнд хайгуул болон олборлолтын лиценз олгодог, хянадаг учраас бүх аймагт хүрч ажилладаг юм

Орон нутгийн засаг захиргааны тухай2022, 2 сар 28. 11:52

Одоогоор засаглалын тухай их ярих болсон боловч , гол хоёр засаглалын асуудлаа тойрсоор байгаа билээ. Энэ бол нэгдүгээрт төрийн засаглал,хоёрдугаарт орон нутгийн засаглал

Завхан аймгийн нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2022, 2 сар 24. 9:58

Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар өнөөдөр /2022.02.24/ өдрийн 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүрч хүйтэрчээ2022, 2 сар 11. 12:06

Өнгөрсөн шөнө Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүйтэн хоножээ. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

“Хөх сувд-2022” мөсний баяр ирэх сарын 3-4-ны өдрүүдэд болно2022, 2 сар 9. 11:43

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон “Хөх сувд-2022” мөсний баярын арга хэмжээг зохион байгуулдаг

СУРВАЛЖИЛГА: Оюутолгойн ажилчдын эрүүл мэндэд “ЗАНАЛХИЙЛСЭН“ хүнс нийлүүлэгч компанид хариуцлага тооцох уу2022, 2 сар 8. 11:43

Сүүлийн үед хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын эрх ашиг ба түүнийг зөрчсөн үйлдлүүд гарах болсон талаарх асуудлыг олон нийт ихээр хөндөх болсон. Тэгвэл бид энэ удаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулж буй Оюутолгой компанийн ажилчдын эрүүл мэнд тэр тусмаа эрүүл хүнсээр хангагдах эрх зөрчигдөж байж болзошгүй асуудлыг сурвалжиллаа. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан байдаг

УОК: Өчигдөр 57 чингэлэг бүхий 550 мянган тонн ачаа барааг Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн2022, 1 сар 17. 10:09

Энэ сарын 16-ны ням гарагт нийт 57 чингэлэг бүхий 550 мянган тонн ачаа барааг Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн гэж УОК-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ

Замын-Үүд боомтод онц дэглэм тогтоохоор болжээ2022, 1 сар 7. 14:19

Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онц дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна

Хөвсгөл нууран дахь мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршуулжээ2022, 1 сар 5. 9:50

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа.

Баянхонгор аймгийн Жаргалант суманд газар хөдөлсөн ч иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй гэв2022, 1 сар 5. 9:47

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бухын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 46 км-т, Ө-47°26’24.0”, У-99°33’36.0”/ 01.05-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тус суманд цахим шуудангаар мэдээлжээ.

Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 28. 9:08

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж айлууд усанд автжээ. Тодруулбал, Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан байна

Алдартнуудын өлгий нутаг Өлзийт сум шинэ Соёлын төвтэй боллоо2021, 12 сар 20. 10:18

Дундговь аймгийн Өлзийт суманд шинэ Соёлын төвийн байр ашиглалтад орлоо.  Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ “Өлзийт сум бол соёлын зүрх, тархи болсон нутаг. Дэл хөнжлийн уулнаас эхлээд эртний өв соёл, хадны сүг зураг, бичээсээр түүх агуулсан нутаг юм. Мөн удам угсаагаа залгамжилсан, олон алдартнуудтай авьяасын ундарга болсон сум.  Ардын жүжигчин дөрөв, 14 гавьяат жүжигчин, СТА 100 гаруй төрөн гарсан гайхалтай нутаг юм. Төрийн соёрхолт, зохиолч Долгорын Нямаа гуай энэ нутгийн эрхэм хүмүүн гэдгийг онцлон хэлмээр санагдаж байна” гэлээ.     Тус соёлын төв нь орчин үеийн 

Сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гарчээ2021, 12 сар 7. 10:40

Өнгөрсөн есдүгээр сард Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил албан ёсоор эхэлснийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн

Сэлэнгэ аймгийн Засаг даргад Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо2021, 11 сар 19. 15:15

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Уулнаас мод авчирч суулгах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажил биш2021, 11 сар 11. 14:50

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авчирч суулгахгүй. Энэ бол үндэсний хөдөлгөөний ажил биш” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ. “Тэрбум мод тарих аян Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан сэтгүүлчид тодруулга авсан байна. Я.Содбаатар: “Энэ бол хоёр өөр асуудал

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа2021, 11 сар 8. 9:24

   Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа.

Ж.Чүлтэмсүрэн: “Сүхбаатар“ онгоцыг эрэгт байрлуулахад 100 метр хүрэхгүй газар үлдээд байна2021, 11 сар 4. 10:09

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаатай холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.    -Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа ямар шатандаа явагдаж байна вэ?        “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулж байна. Таталтыг зохион байгуулахдаа цэргийн алба хаагчид, аврагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиулан усан доорх ажиллагаа болон тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байгаа

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss