Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"2019, 6 сар 20. 20:06

Мельбурн, Брисбэн, Камберра хоттой харьцуулахад Сидней яах аргагүй их хөлийн газар. Дуу шуу хадсан нүргээнт хот

Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ2019, 6 сар 20. 18:35

"Үнэн гэдэг худгийн ёроолд хэвтэж байдаг юм" Демокрит Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ. Худал:“~Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ

Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Э.Оюунболд2019, 6 сар 20. 9:25

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум бол бөх сонирхогчдын хамгийн сайн мэддэг сумын нэг болсон. Энэ Их аварга Б.Бат-Эрдэнэтэй салшгүй холбоотой

Түрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь2019, 6 сар 19. 20:06

Түрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь. Увс аймгийн Ховд сумын уугуул Н.Батсуурь төрийнхөө Их баяр наадамд 2014 болон 2018 онд хоёронтоо түрүүлж үзсэн бөх. Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь арслан улсын наадамд таван удаа шөвгөрчээ

Түрүү бөхчүүд: Шударга арслан Шаравын Ванчинхүү2019, 6 сар 19. 9:45

Ш.Ванчинхүү Дөрвө­дийн үнэн зоригт хан айм­гийн Тариачины зүтгэлт бэйсийн хошуу , одоогийн Ховд аймгийн Буянт су­мын нутаг Хар ус нуурын Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар 1909 оны шороон тахиа жил айлын ес дэх хүү болон төржээ. Ш.Ванчинхүү 17 нас­тай­гаасаа эхлэн орон нут­гийн наадмуудад барил­даж эхэлсэн ба 1930 онд хошууныхаа наадамд 21 настай түрүүлж байжээ. Мөн тэрээр Хэнтий аймагт томилолтоор очиж ажиллаж байхдаа 1930 онд Хэнтий аймгийн баяр наа­дамд түрүүлж аймгийн арслан цол авчээ. Ш.Ванчинхүү 1932 оны УБН-д анх аймгийн арслан цолтой барилдаж 1000 шахам бөхөөс зургаа давж “өсөх идэр заан” цол хүртжээ. 1934 онд Ховд айм­гийн­хаа баяр наадамд ба­рил­даж түрүүлжээ. 1936 оны УБН-д ба­рилд­сан 1024 бөхөөс 7 давж “Саруул сайжрах” чимэг. Мөн энэ ондоо Ховд болон Увс аймгуудын баяр наадамд түрүүл­жээ. 1939 оны УБН-д нэ­гийн даваанд Архангай аймгийн харъяат малчин залууд унажээ. 1940 оны УБН-д 512 бөхөөс ес давж түрүүлж 31 насандаа Монгол улсын Уран хүчит, саруул шалам­гай арслан цол авчээ. 1945 оны УБН-д 512 бөхөөс зургаа давжээ. Мөн 1945 оны Баян-өлгий аймгийн баяр наа­дамд түрүүлжээ. Ш.Ванчинхүү арслан УБН-д ердөө таван удаа барилджээ. Энэ нь нам , улсын өндөр албан тушаал орон нутагт харшиж явсан учраас УБН-д тэр бүр зо­дог­лох боломж нь хяз­гаар­лагдаж байсантай хол­боотой юм. Ш.Ванчинхүү арслан 1950 онд 41 настайдаа аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж нутгийн наадамчин олноо баясгаж явжээ. Мөн үүнээс гадна айм­гийнхаа баяр наадамд 1932-1935 онуудын хоо­ронд хоёр удаа үзүүрлэ­жээ. Мөн 1941-1943 онд на­мын боловсон хүчний дээд сургууль төгсөөд Баян-өлгий, Булган аймгийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилог­дон ажиллажээ. Тэр сурч мэдэхийн тө­лөө, сурч мэдснээ бүтээл­чээр хэрэглэж эх орон ард түмнийхээ өмнө түүхэн хөгжлийн явцад дэвшин тавигдсан цаг үеийн зо­рил­туудыг биелүүлэх их үйлст өөрийн ухамсарт амьдралаа чин үнэнчээр зориулсан хүний нэг юм

Миний ээжийн Сантын нутгаар...2019, 6 сар 18. 16:02

Миний ээж Цэнджав овогтой Гармаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Холбоо Хүнгүй Хоёр Маргаз Баяннуур Мойвын дэнжээр нутагтай хориннэгэн Дэмбэрэлийнхэн болон Бичээчийнхэн гээд зангууны хэрээ шиг ахан дүүстэй, хүүхэд байхдаа хааяа нэг Сантын ой голдуу тэмдэглэлт үеэр хурдны морь унах нэрийдлээр яаж ийж байгаад эжийтэйгээ хамт Сантын нутгаар зочилж  Мижээ дархан Баяр Бантхай Сольравдан Сайннямбуу Чулуужав Пүрвээ ахынхан гээд л ээжийн талын ахан дүүстэй золгодог байв. Мишиг Мижээ дархан ээжийг очиж золгох болгонд гар хуруунд нь тааруулан  эрдэнийн чулуун шигтгээтэй мөнгөн бөгж бугуйвч зэрэг урлан хийж бэлэглэдэг байсан одоо ч миний эгч дүүст тэдгээрээс хадгалаастай бий. Сартуул нутгийн олон бүсгүйчүүд Мижээ дарханы гар урлалаар гангаран, зүүгээд явж байхыг харсан хүн Аан Мижээгийн хийсэн эд байна мөн ч сайхан цэвэр бөх эд дээ хэмээн ур хийцийг нь анддаггүй нь сэтгэлд нэг л дотно. Ээж минь олон жил өнжин байж төрсөн нутагтаа хааяа нэг очиж хөгшчүүлтэйгээ золгоод элгээ жаахан дэвтээгээд эргээд л ажил амьдрал мал ахуй үр хүүхэд бидэндээ яаран буцдаг холын бэрээчүүдийн нэг байв

Монгол түмний бахархалт эмэгтэй Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Д.Ичинхорлоо2019, 6 сар 18. 15:58

1910 онд Архангай аймгиин Их Тамир сумын Хануйн гол гэдэг газар малчин ард Дашзэвэгийн 3 дахь охин болж төрсөн. Хан-Өндрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ

Асашёорюү Д.Дагвадорж: Архангай аймаг миний ээжийн нутаг! Тийм зүйл байхгүй2019, 6 сар 18. 13:22

Миний бие Asashoryu Dagvadorj Монголдоо фэйсбүүкийн дагагчийн тоогоор эхний 2 рт явдаг! Аса лайв бодит байдлыг Монголчуудтайгаа хуваалцаж явахыг хүсдэг! Элдэв тавилт пялдагдалт бдгүй! Надаас гарах зан харектир тэр чигээрээ л байдаг! Би элдэв хийсвэр худлаа зүйлд ясандаа дургүй! Яагаад гэвэл би!!! Би өөрөөрөө одоогийн энэ нийгэмд хөл зэрэгцээд явж бгаад оршино! Хийж бүтээж ирээдүйд шаналаж явдаг нэгэн! Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхолойгч улсад хүүхэд нас залуу хангал насаа үдсэн учир эх орноо хөгжилтэй болоосой гэж чин сэтгэлээсээ бодож шаналдаг! Та,чи хэн бн фэйсбүүкийн буянаар Asashoryu Dagvadorjoor орж шууд надтай харьцдаг!!! Та нар л мэдэхгүйдээ надад өдөрт түмэн жаргал зовлон тооцсон мессеж ирдэг!!!! Хаяа би боддог юм!!! Би хэний төлөө амьдраад бнаа гэж!!!! Чадлынхаа хэрээр дэмжээд туслаад явдаг!!! Тэр болгныг энд ярих бичих утгагүй зүйл! Гэхдээ би Монгол хүн Монгол эх орноороо бахархаж жаахан ч болов тустай зүйл байвал дэмжээд явчих юмсан гэж их хүсдэгдээ! Хүн намайг онгироо сагсуу гэж хэлдэг! Ийм болоод төрчихсөн хүнийг тэгээд яаахын одоо?!! Хүнд гай тарихгүй л явах хэрэгтэй гэж яс махандаа хүртэл ойлгосон хүний хувьд бичиж бн! Чин үнэндээ надад дургүй хүн зөндөөн л бгаа! Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй үзээгүй хүмүүс! Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс! Архангай аймаг миний ээжийн нутаг! Эхийнхээ хэвлийнээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусинуулах уу? Миний бодол тийм зүйлтэй эвлэрхгүй! Хүн насны нэг л жаран!!!! Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно!!! Тэрнийг би бид бүгдээрээ бодох хэрэгтэй!!! Эцэст ийм хүн нинжа царайлаад явах уу?

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар: “Уртын урт амьдралыг хослон туулъя”2019, 6 сар 18. 10:20

Хур бороо шаагисан 6-сарын 9-ны өдөр Токиогийн Сумогийн ордноос холгүй орших таван одтой “Тобу” зочид буудалд японы үндэсний спорт болох Сумод уухайлан орж ирсэн монгол хүчит хөвгүүдийн нэгэн болох Кёкшюүхо Т. Эрдэнэбаатарын хурим нижгэр сайхан, өргөн дэлгэр болж өнгөрлөө

Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил2019, 6 сар 17. 12:30

Гадаадад буй монголчуудыг аяга угаасаар ухаан санааны бухимдалтай (бүр сэтгэцийн конфлекстэй гэсэн шүү) болсон хүмүүс гэж нэлээд нэр бүхий улс төрчид, бизнесийн бүлгийн олны танил хүмүүс твиттер дээр тохуурхах маягтай жиргэж байхыг би саяхан харлаа. Сонгуулийнх нь бухимдал, хорсол хараахан тайлагдаагүй тэднийг буруутгаад одоо яахав ээ

Аргагүй авьяастай Доолио2019, 6 сар 14. 14:57

Эрийн тэнгэр тэтгэвэл дээ Гоогоо минь дээ хөЭрсэн бүхнээ олно доо Гочоо минь ээ хөСайны ерөөл байвал даа Гоогоо минь дээ хөСанасан бүхнээ бүтээнэ дээ Гочоо минь ээ хө... гэж дуулаад жолоо мушгин далбилзах тэр нэгэн төрхийг мартахын аргагүй. Зальжин, зайтай, аатай Гочоо зааны дүрийг үзэгчдийн сэтгэлд тодоор сийлэн үлдээсэн хүн бол жүжигчин Жанцангийн Дорлигжав билээ. Тэр одоо бидний дунд байсан бол 70 насны босго давчихсан, хэзээний танил инээдээрээ үзэгчдээ баясган гялалзах байсан даа. Хорвоо хүссэнээр биш болохоор мөнгөн хуримаа хийхээс нь өмнөхөн түүнийг өөр тийш нь аваад явчихсан юм. Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, аймгийнхаа Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхэлж, арван жил ажиллачихаад 1976 онд Улсын драмын эрдмийн театрт шилжин иржээ. Саяхан Баянхонгор аймгийнхан Хөгжимт драмын театраа энэ хүний нэрэмжит болгосон. Халгиж, цалгисан авьяастнаа хайхралгүй явж дээ гэсэн харууслын үг унагах хүн тэр үед олон байсан. ОНИГООНЫ ЭЗЭН Эзэнтэй онигооны дундаас Ж.Дорлигжав агсны нэрийг сонсох тохиолдол олонтаа. Шүрэн хамар нь түүнийг олон ч онигоонд холбосондог оо. Жүжигчин Доолио Драмын театрын шатан дээр ардын жүжигчин А.Очирбат гуайтай таарчээ.Очирбат: За Доолио, хамар дээрээ гал улаан шүр наачихаад ямар догь явах юм бэ? Доолио: Та чинь ямар их шуналтай болчихов оо? Нүдэндээ хоёрын хоёр оюу шигтгэчихээд хүний ганц шүрийг шохоорхоод... * * * Уртын дуучин Баттөмөр, Доолио хоёр хонгилд тааралдав.Баттөмөр: Хөөе Баянхонгорын балайгаар сонин юу байна?Доолио: Юу ч алга даа, ясгүй хүн гуай. Үгийн хариуг дор нь барьдаг энэ эрхэм Монголын хошин урлагийн энэ олон хамтлаг, продакшныг байгуулагдахаас өмнө инээдмийн тоглолтыг бие даан хийж явсан. “Бүсэн түгдэн” үлгэрийн жүжигДөрөвдүгээр сарын 1-нд “Эв эе” нэртэй хошин бүтээлийн тоглолт болдог байсан бөгөөд гол жүжигчний нэг нь Ж.Дорлигжав байв. Театрынхан “бичил бригадын тоглолт” хэмээн аминчлан ярилцах нь бий. З.Жарантав, Д.Цэрэндарьзав, Б.Цэрэнпагма, Ж.Дорлигжав нар энэ бригадыг бүрдүүлдэг байж. “Цэрэнпагма тасалбар худалдаж, Дорлигжав хувцас индүүдэж, би тасалбар хурааж, Цэрэндарьзав тоглолтоо эхлүүлдэг байсан” хэмээн З.Жарантав гуай дурссан байдаг. Танхим дүүрэн үзэгчийг нирхийтэл инээлгэдэг тэдний тоглолтыг үзэгчид мартаагүй биз ээ. Дунд сургуульд байхдаа би ч бас Ж.Дорлигжав гуайн тоглолтыг үзэж явлаа. Төмөр замын 73 дугаар сургуулийн дотуур байрны биеийн тамирын зааланд манай сургуулийнхан цуглаад, ганцхан энэ хүнийг үзэх гэж томоотой суудаг байж билээ. Дунд сургуулийн хүүхдүүд сахилгагүйн дээр, ийм олуулаа нийлэхээрээ захирлын үгийг ч сонсохгүй. Хөгжилтэй шог гараа бүрийг нь анхааралтай үзэж, юу ч бодолгүй инээсэн тэр өдрийн дурсамж тодхон санагдана. Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайтай хэдэн жилийн өмнө ярилцаж байхад уран бүтээлийн андынхаа тухай нэгэн сонирхолтой түүх хуваалцсан юм. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид баруун аймгуудаар аялан тоглож явтал машины диск нь эвдэрч, жүжигчин Л.Нямсүрэн, Доолио хоёр сэлбэг олж ирэхээр явжээ. Нямсүрэн агсан ч хайсан зүйлээ олоод ирж. Харин Доолио байдаггүй. Сураглаж явсаар ойролцоох нэгэн бааз дээрээс жүжигчнээ олжээ. Жирийн үед хүн бужигнаж, дуу чимээ хангинаж байдаг баазын хашаа нам гүм, харуулаас нь хайсан хүнээ асуухад дотор байгаа гэж л дээ. Яваад ортол тоглолт хийж байна гэнэ. Юу болов гээд учрыг тодруултал баазын дарга “Манайд хайсан сэлбэг чинь алга. Гэхдээ би хоёр хүн томилоод нэг машинаас тэр сэлбэгийг чинь авахуулж байгаа. Тэр хооронд Дорлигжав гуайг ашиглаад тоглолт үзэж сууна” гэж хариулжээ. Тэр холоос хайгаад олдохгүй сэлбэгийг энэ хүн авьяасаараа хамт олондоо авчирж, тоглолтоо хэвийн үргэлжлүүлэх боломж олгосон аж. ТӨРМӨЛ АВЬЯАСТАН “Тууврын замд” Хэнчбиш Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг үг энэ хүнд тохирохгүй. Мэргэжлийн сургууль дүүргээгүй ч бусдаас авьяасаараа илүүрхсэн үү гэхээс дутаагүй. УДЭТ-ын тайзнаа 20-иод жил тоглож, 40 гаруй бүтээл амилуулж, 1991 онд Алтангадас одонгоор энгэрээ мялаасан түүнийг төрмөл авьяастан хэмээн олон хүн магтдаг. Дунд охин Д.Оюунбилэг нь “Аав жүжгийн зохиол барьж ирчихээд уншсан үгүй нь анзаарагдахгүй хэрнээ л хэдийнэ тоглоход бэлэн болчихсон байдаг” гэж ярьсан байв. “Маш нууц”-ын Жамьяндоо, “Хоёр эзний ганц зарц”-ын Панталоне, “Отелло”- гийн Людовик, “Найрын ширээний ууц”-ын Дорж, “Алтан түлхүүр”-ийн Карабас Барабас, “Гарваа”-гийн Жамбаа, “Буцах хаяг”-ийн Балдорж, “Ээдрээ”-гийн Богд гээд зөвх өн өөрийнх өө тоглолтоор мөнхийн хөш өө босгосон дүр олон. Ардын жүжигчин Б.Мөнхдорж “Энэ жүжигчин төрөлхийн авьяастайн зэрэгцээ тоглосон дүрээс нь монгол үнэр ханхийдэг” хэмээн хэлсэн нь бий. Тэр тоглох хэсгээ өөрийн болгож, найруулагчийн санаанд ороогүй өөрчлөлтийг ч оруулдаг. “Тууврын замд” киноны Хэнчбишд дуртай хүн ховор байх. Айлын жаахан охиныг оролдож, хувийн ашгаа бодож, улсыг хохироохоос ч сийхгүй нөхөр. Тэр киноны голын эрэг дээр Долгортой уулзаж байхад Б.Бадрууган ирдэг хэсгийн сургуулилалт хийж байхдаа Доолио “Хоёулаа сайхан ноцолдож байгаад би хий гишгэсэн болоод чамайг татаад унана шүү” гээд ярьж тохирчээ. Зураг эхэлж, ярьснаараа хий гишгэж уначихаад, уснаас гарангуутаа Б.Бадрууганыг татаж гаргаж гэнэ. Найруулагч “Сайн боллоо” гэж магтаад “Яах гэж түүнийг татаж гаргав аа” гэж асуухад нь “Миний тоглож байгаа Хэнчбишийн дүрд хүн чанар жаахан ч гэсэн баймаар байна” гэж хариулсан тухайгаа хожим нь тэрбээр дурсан ярьсан байдаг. ХИЙЦТЭЙ ЦАЙНЫ АМТ Ж.Дорлигжав агсныхтай нэг зусланд гардаг байсан залуу түүнийг гэр бүлийнхэндээ халамжтай, найрсаг хүн байсан гэж ярилаа. Доолиог танихгүй хүн ховор болохоор киноны зурганд яваад ихэвчлэн эзгүй байдаг жүжигчинг гэртээ байхыг нь анхааран ажигладаг байсан ч байж мэднэ. Харин охид, гэргий нь түүний гараа гарган чанадаг хийцтэй цайны тухай үргэлж дурсан ярьдаг. Гэргий Д.Ичинхорлоотойгоо гэр бүл болж, 1968 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Театрынхан ням гаригт ажиллаж, даваа гаригт амардаг болохоор нэг гэр бүлийн хоёрын амралт үргэлж зөрнө. Гэсэн ч Доолио заавал зав гарган, ням гаригийн амралтыг сайхан цайгаар хачирладаг байж. Хүүхдэдээ гар хүрэх нь бүү хэл ширүүн хардаггүй байсан гэсэн. Гэхдээ ажилдаа түүртээд тэр үү, эхнэрийнхээ гутлын хэмжээг ч мэддэггүй байсан гэнэ лээ. Томилолтоор явахдаа болж өгвөл Г.Равдантай хуваарилагдаж, түүнд арын ажлаа даалгадаг байж. 1978 он Москвад болсон тоглолтын үеэр. Баруун гар талаас Ж.Дорлигжав, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж Ё.Гантөмөр, урд талд М.Цолмонбаатар Энэ тухай нь “Ээжид таяг, эхнэрт “болсон” гэх зэргээр авах зүйлээ нарийн тэмдэглэдэг байж билээ” хэмээн гавьяат жүжигчин Г.Равдан дурссан. Ж.Дорлигжав агсан 1943 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Энэ өдөр бас гэргийнх нь төрсөн өдөр тохиодог. 1994 оноос хойш НҮБ-ын санаачилгаар тавдугаар сарын 15-ныг Гэр бүлийн өдөр болгосон юм билээ. Хаврын сүүлийн сарын энэ өдөр Доолиогийн гэр бүлийнхний том баяр болдог. Дэндүү эрт хорвоогоос одсон энэ авьяастныг хүмүүс гавьяат авах хүн гэж ярих нь бий. Гэсэн ч Арслан шиг, “Ангийн байцаагч” шиг бүтээсэн дүрээрээ мөнхөд амьдарч, үр ачдаа үргэлж дурсагдан явах хүндтэй хувь заяаг тэр бий болгоод буцжээ. Түүний зээ хүү нь энэ жил Санкт-Петербургийн урлагийн сургуулийг төгссөн. Энэ зээгийнхээ нэрийг өвөө нь өгсөн гэнэ лээ. Төрсөн нутгийнхаа хайрхан Булганы нэрийг зээлэн хүүдээ өгч, хожим нь энэ хүү өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн жүжигчин болж буй нь энэ. Ж.Солонго

Нэгэн хүн Жек Магаас “Та надад өөрийн уншсан номынхоо жагсаалтыг өгөөч" гэжээ2019, 6 сар 12. 11:45

Нэгэн хүн Жек Магаас “Та надад өөрийн уншсан номынхоо жагсаалтыг өгөөч. Таны уншсан номыг уншихыг хүсч байна” гэхэд “Би ном нэг их уншдаггүй

"Өмнөговийн Дэмүүл арслан "2019, 6 сар 5. 8:45

Өмнөговийн Дэмүүл арслан гэж аатай, амтай явсан нэгэн байжээ. Нэгэн бөх түүнийг дурсахдаа “Манай говийнхон Дэмүүл арслангаа таньдаггүй бурхнаасаа илүү шүтнэ шүү” хэмээсэн билээ.Ингээд их говиос төрсөн арслангийн тухай нэгэн зүйлийг өгүүлье

Э.Энгүүнбат: П.И.Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болно2019, 5 сар 31. 13:37

МУГЖ С.Батсүхийн шавь, авьяаслаг бяцхан дуучин Э.Энгүүнбатыг “Зочин”-ыхоо хойморт урьж ярилцлаа. Тэр бээр 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их Эх орны дайны ялалтын баярын тоглолтод оролцож “Смуглянка” дууг гоцлон дуулсан билээ.    “Болор од” хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч “Бадмаараг” хамтлагийн найрал дуучидтай Улаан талбайд ая дуугаа өргөж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг түүнд ОХУ-аас ирүүлснийг дурдахад таатай байна

Солонгос дарга нь Монгол ажилчинаа "АЛНА" хэмээн заналхийлж байна2019, 5 сар 30. 16:21

Та бүхэнд "Solongos uls dahi Mongolchuud Солонгос дахь Монголчууд" фейсбүүк хуудсанд Mendee Mendeeхэрэглэгчийн өнөөдөр /2019.05.29/ оруулсан постыг сэрэмжлүүлэг болгох үүднээс орууллаа.     Энд ажиллаад 6 сар боллоо. Нийт 33 хүн ажилладагаас Монгол-16, Зүүн Өмнөд Азийн/Халтар/-10, Мексик-4, Хятад-3 хүнийг бүгдийг нь ажлаас халлаа

Гадаад руу ГЭР ОРОНТОЙ болох гэж гараад ГЭР БҮЛ-ээ алдахад юу нөлөөлдөг вэ?2019, 5 сар 30. 14:29

Сүүлийн 20 гаруй жилийн турш санхүүгийн гачигдлаас үүдэлтэй гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их эрчимжсэн. Гадаадыг зорих хүмүүсийн нэлээдгүй хувь нь эцэг эхийнхээ хаяанаас гарч өөрийн гэсэн гэр оронтой болох зорилготой залуу гэр бүлийн нэг гишүүн байх нь элбэг

Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "САЙН ҮЙЛС"2019, 5 сар 30. 14:21

БЯЦХАН ОХИНД 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАХААР ШИЙДЛЭЭ Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх!!!??? Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо. "Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан бусдыг уриалж байгаа A Cool (Battulga Anhbayar) найзын өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж сошиалаар харуулан #уйлж #буй #бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа. Өнгөрсөн жил Язгуур бага сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Сургуулийн байргүй учир орон сууцны нэг давхрыг түрээслэн нэгдүгээр ангийн 24 хүүхэдтэйгээр нэг хичээлийн жилийг бид үдэж байна

Барилгын "ХАР АЖИЛ" хийн гүйцэтгэдэг залуусын цалинг 1 саяаас дээш болгон, Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ2019, 5 сар 30. 13:44

Барилгын "ХАР АЖИЛ" хийн гүйцэтгэдэг залуусын цалинг 1 саяаас дээш болгон, Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ "Ажилчдын нэгдсэн төв" төрийн бус байгууллага нь монгол залуусийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нэгдэн нийлсэн, хэсэг залуусын санаачлагаар саяхан байгуулагдсан байгуулага юм байна. Тус байгууллага нь монгол залуусийн үнэ цэнэ, хөдөлмөрийн чадамж, амьдралын баталгаат орлого болон ажлын байрны тасралтгүй санал, ажил олгогч болон ажилчдын эрх ашгийг дээдлэх зорилгоор байгуулагджээ. Мөн хөдөлмөрөө баталгаатай үнэлүүлж тогтмол ажлын байртай болж, ажил амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй хэнд ч тус төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байх ажээ. "Ажилчдын нэгдсэн төв" ТББ зургаадугаар сарын 6-ны өдөр Ялалтын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулах бөгөөд барилгын салбарт ажиллаж буй залуусыг ирж нэгдэхийг уриалж байна. “Ажилчдын нэгдсэн төв” ТББ барилгад ажиллаж буй залуучуудыг элсүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, хамгаалалтын хувцсаар хангаад шууд захиалагчтай холбож өгөх үүргийг гүйцэтгэх юм байна

Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, ахмад бөх Б.Банзар арслангийн яриа2019, 5 сар 30. 8:59

1964 оны Үнэн сонинд нийтлэгдсэн буурал арслангийн сонирхолтой хуучийг бөх судлаач Б.Цогтбаатарын хувийн цуглуулгаас авч уншигчдадаа хүргэж байна.Ардын засгийн жилүүдэд, ардын цэрэг, сургуулийн идэрчүүдийн дотроос манай сайн бөхчүүд төрж байгаа нь бахдалтай юм. Өвөрхангайн Аюур, Архангайн Шагж, Бэх-Очир Чимэд-Очир, Дорнодын Гэлэг, Завханы Лхагва, Дундговийн Бат-Очир, Ховдын Ванчинхүү, Булганы Түвдэндорж, Завханы Батсуурь, Хөвсгөлийн Дамдин, Бадамсэрээжид зэрэг олон сайн бөх цэргийн идэрёүүл оюутан залуусын дундаас тодорсон Даяар дуурсах, далай даян, дархан аварга Түвдэндорж, аварга Батсуурь, Чимэд-Очир, Цэвээнравдан, Чүлтэмсүрэн, Цоодол, Самданжигмэд нар манай хойт үеийн сайн бөх юм

ТӨРД ИТГЭХ ИТГЭЛ 1000 % унажээ2019, 5 сар 29. 15:45

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ саяхан таксинд явжээ. Ард иргэдийнхээ амьдралыг ямар байгааг мэдэрсэн юм байх. Цахим орчинд түүнд зориулж бичсэн сэтгэгдэлүүдийн 99,9 % нь хараан зүхсэн байх жишээний.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss