Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. 2006 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2012, 2013, 2016 онуудад Засгийн газрын шийдвэрээр компанийн дүрмээ шинэчилж байв. Шинэчлэн баталсан дүрмээр Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо. Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ Рио Тинтогийн зүгээс "Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төв нь 16 ажилтан, 9 ортойгоор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 2017 оны тоон мэдээллээр нийт 4096 үзлэг үүнээс амбулаторийн үзлэг 2008, гэрийн хяналт 837, түргэн тусламжийн дуудлага 316, алсын дуудлага 173 удаа үзүүлсэн байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, осол гэмтлийн болон яаралтай тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан стандартын орчин ээлтэй тусламж үйлчилгээ хүргэх шаардлагатайүүсч байгаа юм. Энэ хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн шийдвэрээр Цогт-Овоо суманд гадна цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд бүрэн холбогдсон 15 ортой эмнэлгийн барилгын ажлыг 3,014,716,561 төгрөгөөр санхүүжүүлэхээр боллоо. Уг барилгын шав тавих ёслол 2021 оны 10 дугаар сард болсон бөгөөд 2022 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна
“Оюутолгой” ХХК 2021 онд байгаль орчны чиглэлд хийж бүтээсэн ажлаа өнөөдөр /2021.12.01/ танилцууллаа. Тус компанийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Н.Эрдэнэбаяр “Байгаль орчинд ээлтэй байх нь манай компанийн үндсэн зорилгын нэг. Энэ хүрээнд олон улсын стандарт дүрэм журмыг мөрдөж байгаа
Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрт нааштай үр дүн гарсан талаар Туркойз Хилл Ресурс компани мэдэгджээ
УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдалтай Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар ярилцлаа. -Баялгийн сангий
“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг өнөөдөр /2021.11.30/ боллоо. Манай улсын уул уурхайн салбарт хийсэн энэхүү судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэсэн байна
Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа. -Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих ажил 2013 оноос ярьсан ч урагшлахгүй байна. Удаашрах гол шалтгаан юу байв? -Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих тухай Оюутолгой болон Монголын Засгийн газраас шалгаруулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтийн замаар мөнгө босгохоор хэд хэдэн удаа оролдлого хийсэн
Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг ШУА-ийн Олон улс судлалын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай хөтлөн явуулж, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж үг хэллээ. Уулзалтын үндсэн илтгэлийг “БНХАУ-ын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, Монгол Улсад үзүүлэх нөлөө” сэдвээр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын судлаач, доктор, дэд профессор Д.Шүрхүү хэлэлцүүлж, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсний экспорт, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа илтгэлээ
“Оюу толгой” компанийнхан өөрийн санхүүжилтээр 2013-2014 онд Ханбогд суманд ундны усны эрэл хайгуулын судалгааг хийж, 2015 онд Ханбогд суманд олон улсын стандартад нийцсэн, бүрэн автоматжуулсан Ус цэвэршүүлэх байгууламж барих шийдвэр гаргасан нь бүтээн байгуулалт болжээ. Ханбогд сумын Ус цэвэршүүлэх байгууламжийн гүйцэтгэгчээр ажилласан “Заг” группийн ерөнхий инженер, уг төслийн менежер Б.Баяртулгатай ярилцлаа. -Говьд гадаргын усны нөөц бага, гүний усны нөөцтэй ихтэй гэж ярьдаг. Ус цэвэршүүлэх байгууламж баригдахаас өмнө Ханбогд сумынхан усаа хэрхэн авч, ямар ус хэрэглэдэг байсан вэ? -Манай орны говийн бүс нутгийн ундны ус хатуулаг өндөртэй байдаг. Судалгааны үр дүнд газар доорхи усны чанар нь ундны усны стандартын (MNS900:2018) шаардлага хангахгүй нь тогтоогдсон тул цэвэршүүлэх шаардлага гарсан. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт нь Ханбогд сумын ард иргэд, ирээдүйн хойч үеийнхний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан, цаг үе, нүдээ олсон шийдэл гэж харж байгаа. Өмнө нь Ханбогд сумын иргэд гүний худгийн түгээлтийн ус хэрэглэж байсан юм билээ
“Багануур” ХК-ийн уурхайчид ЭШ-10/70 маркийн экскаваторын шанага үйлдвэрлэлээ. Уг шанагыг технологийн автомашины хуучин кузов ашиглан үйлдвэрлэжээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 12,235.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,978.8 тэрбум төгрөг буюу 48.2 хувиар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,724.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,028.2 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өсөв. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал, ➢ Уул уурхайн салбараас 3,495.2 тэрбум төгрөг буюу 28.6 хувь ➢ Газрын тосны салбараас 164.6 тэрбум төгрөг буюу 1.3 хувь ➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 27.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувь ➢ Бусад орлого 36.4 тэрбум төгрөг буюу 0.3 хувь. Мөн Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,915.3 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 3,495.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна
“Шивээ-Овоо” ХК-ийн ажилтнууд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэг болон коронавирусийн 3 дугаар тунгийн вакцинжуулалтад хамрагдлаа. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3 дугаар тунг нийт 407 ажилтнуудын 74.1 хувийг хамруулж, зөвлөгөө мэдээлэл өглөө
Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо 16.00 цагаас хуралдана.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал Б.Батмагнай БНХАУ-ын хөрөнгө оруулагч “NORINCO International” ХХК-ийн төлөөллүүдтэй хамтран ажиллахаар санал солилцов. “NORINCO International” ХХК нь БНХАУ-ын томоохон групп компани бөгөөд алт, зэс, нүүрс, газрын тосны олборлолт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах зорилгоор 2030 он хүртэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж буй. Уг хөдөлгөөнд уул уурхайн салбарынхан манлайлан оролцож байгаа билээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж Батламжид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Батламжид гарын үсэг зурах ёслолд оролцов.Мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн энэхүү арга хэмжээнд“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан болон охин, хараат компаниудын удирдлагууд мөн оролцсон юм. Батламжид гарын үсэг зурснаар 2030 он хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК 5 сая мод, “Оюу толгой” ХХК болон “Эрдэнэс Оюу толгой ХХК-иуд 100 сая мод, “Бадрах Энержи” ХХК 5 сая мод, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3 сая мод, “Багануур” ХК 1 сая мод, "Шивээ-Овоо" ХК 500 мянган ширхэг мод тарьж ургуулан арчилж тордоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК –аас зарласан Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт ялсан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь тус тендерийн бичиг баримт дахь зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн Чайна Металлуржикал Инженеринг ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийж, хяналтын хувьцааг нь эзэмшдэг тухай мэдээллийг тус группын албан ёсны цахим хаяг, БНХАУ-ын бүртгэлийн нэгдсэн системийн дата бүхий Tianyacha дахь баримтыг саяхан Монголын хэвлэлүүд дэлгэсэн билээ. Ийм дуулиан дэгдэнгүүт “Эрдэнэс Тавантолгой” Х
Манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн төсөлтэй холбоотой тусгай зориулалтын компанийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулж, инженер техникийн алба хаагчид нь Монгол Улсад байршиж техник эдийн засгийн үнэлгээ хийж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр “Газпром” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн Монгол Улсад хүрэлцэн ирж төр засгийн албан хаагчидтай уулзсан