Гар утас, таблет зэрэг зөөврийн төхөөрөмжийн дэлгэцээс ялгарах гэрэл нь хүүхэд болон насанд хүрэгчдийн "нойрны чанарт" сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Ухаалаг утас болон таблетууд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш хурдацтай нэвтэрч байгаа учраас эрдэмтдийн хувьд тэдгээрийн нөлөөг судалж амжихгүй байна. Харин Калифорни их сургууль болон Лондон хотын Хааны коллежийн эрдэмтэд ухаалаг утас болон таблетийг унтахынхаа өмнө хэрэглэх нь унтах хэв маягт нөлөөлдөг гэж хэллээ. Калифорни их сургуулийн эрдэмтэд насанд хүрсэн 653 хүний гар утасны хэрэглээ, дэлгэц рүү харах хугацаа болон тэдний нойрны үргэлжлэх хугацааг 30 хоногийн турш ажиглан бүртгэсний үндсэн дээр дүгнэлтийг гаргасан байна
Солонгос улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн нь маш олон үйлдвэрийг хаалгаа барихад хүргэлээ. Тэр тусмаа угаасаа л амь тавьж байсан гар утасны олон үйлдвэрийг “эцсийн замд нь үджээ”
Солонгосын Эрүүл мэндийн яамнаас өнөөдрөөс эхлэн 6 сараас 12 хүртэлх насны хүүхэд болон 75-с дээш насны өндөр настангуудад ханиаднаас сэргийлэх вакцин үнэ төлбөргүй хийж эхэлсэн байна. 1953 оноос өмнө төрсөн иргэдийг ирэх 11-ны өдрөөс вакцинд хамруулах ажээ. Тус вакцинийг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа үйлчилж эхэлдэг бөгөөд 6 сарын турш үйлчлэх нөлөөтэй юм байна
БНСУ-ыг Инчон олон улсын нисэх онгоцны буудал нь хүний нүдний солонгон бүрхүүлээр зорчигчдыг шалгах шинэ төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь 2020 оноос эхлэн хэрэгжихээр болсон бөгөөд хүний нүдний солонгон бүрхэвч бүхий таних төхөөрөмжийн туршилтыг эхлэхээр болсон тухайгаа энэ сарын 30-ны өдөр мэдээллээ
Өмнөд Солонгос улсад 28-ны өдрөөс эхлэн дугуй унахдаа хамгаалалтын малгай заавал өмсөх журам үйлчлэх гэж байна. Тус улсад 2007-2016 онуудад дугуй унаж байгаад гэмтэж бэртэх явдал өмнөх 10 жилийнхээс 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан дугуй унахдаа хамгаалалтын малгай заавал өмсөх шаардлага гарч байгаа юм байна. Малгай өмсөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх журам байхгүйгээс энэхүү журам хэрэгжихэд нилээд хүндрэлтэй байгаа ажээ. Тухайлбал Сөүл хот дахь дугуй түрээсийн 30 газрын дэргэдэх 500 ш хамгаалалтын малгай байгаа боловч хүмүүс өмсөхөөс төвөгшөөж, өмсөхгүй байгаа юм байна. Тиймээс эхний 1 жилийн турш дугуйны хамгаалалтын малгай бол автомашины аюулгүйн бүстэй нэгэн адил таны амь нас, эрүүл мэндийг хамгаална гэсэн сурталчилгааг явуулж, журам хэрэгжихгүй бол мөнгөн хариуцлага ноогдуулдаг систем хэрэгжүүлэхээр болжээ.
Хятадын Huawei гар утасны компани нь IPhone XS гар утсыг худалдан авахаар дугаарлан зогссон худалдан авагчидад Powerbank бэлэглэсэн тухай Америкийн Cnet мэдээллэжээ. Тус мэдээллээс үзвэл Huawei компанийн холбогдох хүмүүс IPhone XS худалдан авахаар Сингапурын Iphone-н нэрийн дэлгүүрийн үүдэнд дугаарлаж буй 200 гаруй хэрэглэгчдэд '10,000 mAh бүхий Powerbank-г бэлэглэжээ
Кока Кола-ны марихуана найралган дахь CBD-гийн агууламжтай ундааг судалж байгаа бөгөөд энэ нь хүний мэдрэл нөлөөлөхгүй ба харин сэтгэлийн түгшүүрийг багасгаж өвчин намдаах үр дүнтэй тухай мэдэгджээ.
Сөүл хотын дарга Пак Вон Сүн 2032 оны зуны ээлжит олимпийг Сөүл болон Пёнгянг хотод зэрэг зохион байгуулах санал гаргаж, энэ тухай өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэсэн байна. Тэрээр хэлэхдээ 'Би ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн хамт Хойд Солонгост айлчилсан. Пёнгянг хот нь зохион байгуулалттай, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулахад шаардлагатай зам, барилга, зориулалтын байгууламжтайг үзэж танилцлаа
Англи улсад тамхи татдаг насанд хүрэгчдийн хувь огцом буурч байгаатай холбогдуулан 2030 он гэхэд “Тамхины утаагүй Улс ”болохоор төлөвлөжээ
LG Electronics-ийн Гүйцэтгэх захирал Жо Сеонг-жин болон Техникийн албаны захирал Доктор. И.П. Парк нар хамтран IFA 2018 үзэсгэлэнд хиймэл оюун ухааны шинэ эрин үеийн чиг хандлага, стратегийн тухай танилцуулла. LG компанийн түүхэнд анх удаагаа удирдах ажилтнууд нь Олон улсын үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдын өмнө “Ухаалгаар бодох: илүү чөлөөтэй байх: хиймэл оюун ухаантай хамт илүү эрх чөлөөтэй амьдрах” хэмээн үгсийг хэллээ. LG-ийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн төсөлтэй танилцаж, судлахаар Берлин хотноо уг салбарын өндөр түвшний төлөөлөгчид, нөлөө бүхий хүмүүс болон сэтгүүлчид гээд нийт 1,000 гаран хүмүүс хүрэлцэн ирсэн билээ.
Өмнөд Солонгос улс нэг цагийн хөдөлмөрийн хөлс 6.470 вон байсанг нэмэгдүүлж, 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн 8.320 вон буюу 17.535 төгрөг болгох хууль баталлаа. Ингэснээр долоо хоногт 40 цаг ажилладаг нэг ажилтан сард 1.745.000 вон буюу 3.600.000 төгрөгийн цалин авах ажээ Энэхүү хууль жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон гадаадын гэрээт ажилчдид зэрэг бүх салбарт ажилладаг ажилчдад хамаатай ба ингэснээр тэд ирэх жил нэг цагийн хөдөлмөрийн хөлс 10,9%-иар нэмэгдсэн цалинтай болох юм байна. Гэвч солонгосын бизнес эрхлэгчид эдийн засгийн хүндрэлтэй, үйл ажиллагааны орлого багассаар байхад Засгийн газар цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанг ихээхэн шүүмжлэлтэй хүлээж авчээ. Өмнөд Солонгос улс 1987 онд анх удаа нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг албан ёсоор бий болгосноос хойш эдүгээ хүртэл 23 удаа нэмэгдүүлсэн юм байна.
Өмнөд Солонгост хот, аймгийн дарга нарын сүүлийн 4 жилийн хугацаанд гадаадад томилолтоор ажилласан тухай жагсаалтыг олон нийтэд дэлгэрэнгүй үзүүлжээ. Уг жагсаалт 2014 оны 4-р сараас 2018 оны 6-р сар хүртэлх хугацааг хамаарах ба тухайн албан тушаалд сонгуулиар сонгогдож томилогдсон нийт 17 хот, аймгийн дарга нарын томилолтын тоо болон зарцуулсан мөнгөн дүнг багтаасан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэдгээр албан тушаалтнууд гадаадад нийт 321 удаа ажлын журмаар зорчиж, 7 тэрбум гаруй вон зарцуулсан ба энэ нь нэг албан тушаалтан нэг удаа гадаадад зорчихдоо 100 сая вон буюу монгол мөнгөөр 210 сая төгрөг зарцуулсан гэсэн үг ажээ. Гэвч иргэд олон нийт энэхүү байдалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж "Улсын төсвөөс олгогдсон мөнгийг гадаадад зугаалахад зарцуулж байгаа юм биш биз, ер нь гадаадад ажлын шугамаар зорчих шаардлагатай эсэхийг дахин хянаж үзэх хэрэгтэй" гэх мэтчилэн бичиж байгаа юм байна.
Өмнөд Солонгос улсын Боловсролын яам 2021 он гэхэд тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 38 их, дээд сургуулийг хаах босдон тухай албан ёсоор мэдээлэлжээ. Хувийн их, дээд сургуулиудыг хаах болсон шалтгаан нь тэдгээр сургуулиудад суралцах оюутан залуусын тоо ихээхэн буурч байгаатай холбоотой юм байна, 2018 оны хичээлийн жилд 480.000 оюутан их, дээд сургуульд элссэн ч хурван жилийн дараа 56.000-аар буурч, 2021 онд 424.000 болох ба улмаар 4 жилийн сургалттай 333 сургуулийн 38 нь элсэх оюутангүй хоцрох урьдчилсан тооцоо гарчээ. Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд тодорхой шалгуурын дагуу хувийн 38 их, дээд сургуулийг хааж, үйл ажиллагааг нь зогсоох юм байна.
Нийслэл хот жил бүр “Даншиг” наадам хийдэг уламжлалтай болсон. Наадмын зорилго нь гадаадын жуулчдыг татах, уламжлалт соёл, ёс дэгээ хадгалж уламжлах явдал юи.
Самсунг болон Apple компаниуд нь 7 жилийн турш үргэлжилсэн патентын эрхийн маргаанаа эцэслэхээр тохиролцсон байна. Тохиролцооны талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч Самсунг компанийн зүгээс Аррle-д 500 сая гаран ам долларын нөхөн олговор төлөх шинжтэй байгаа талаар яригдажээ
2010 онд дэлхийн ядуусын 13 хувийг бүрдүүлж байсан Хятад улс өдгөө ядууралтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй орнуудыг нэг болж, 2020 он гэхэд бүх ард түмнээ ядуурлаас гаргах том зорилго тавина ажиллаж байна. Дээрх зорилгынхоо хүрээнд Хятад улс сүүлийн таван жил /2012-2017он/-ийн хугацаанд 69 сая иргэнийг ядуурлаас гаргажээ.
Өчигдөр буюу 29 ны өдөр Самсунг компани энэ оны 7-р сараас эхлэн ажил эхлэх болон тарах цагийн чөлөөт системийг нэвтрүүлэхээр болсон тухайгаа мэдээллэсэн байна. Энэ нь ажлын цагаа чөлөөтэй сонгон ажиллаж болох уян хатан нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ. Ингэснээр үндсэн ажилчдынхаа ажил болон хувийн амьдралын тэнцвэрт байдлыг бүрдүүлэхэд орших юм гэжээ
ОХУ, Японы боловсролын асуудал эрхэлсэн хороодын зохицуулагч нь Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль болох ажээ. Хоёр орны их, дээд сургуулийн Ассоциацийн дэргэд холбогдох хороод байгуулагдсан тухай ТАСС мэдээлжээ. Энэ жил Японд болж өнгөрсөн долоо дахь удаагийн форумд хоёр орны 50 их, дээд сургуулийн захирал оролцжээ. Үүнээс гадна Саппород Япон, Оросын их, дээд сургуулиудын Ассоциацийн уулзалтыг зохион байгуулжээ. Хамтарсан судалгаа шинжилгээ, багш, оюутны зайн сургалт, оюутан солилцооны шинэ хөтөлбөрүүд нь шинэ байгууллагын гол зорилтууд юм байна. Уулзалтаар бодитой ажил үйлд шилжих шийдвэр гаргасан хэмээн зохион байгуулагчдын нэг хэлсэн байна. Тухайлбал, ойрын үед сургалтын хамтарсан лаборатори байгуулж, эрдэм шинжилгээний үндсэн суурь бааз бүрдүүлэх юм байна. Ассоциацийн дэргэдэх боловсролын асуудал эрхэлсэн хороодын зохицуулагчаар Москвагийн болон Хоккайдогийн их сургуулиуд ажиллах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээ Орос, Японы оюутан солилцооны хөтөлбөрийн эхлэл болно гэдэгт уулзалтад оролцогчид итгэж байгаагаа ч дурдсан байна. Орос болон Японы их, дээд сургуулийн удирдлагын дараагийн уулзалтыг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин