МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч агсан Ц.Дамдины нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо2020, 10 сар 19. 19:26

“Москва-1980” Олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол улсын ардын багш, Гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хөшөөний нээлт намрын адаг сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд боллоо. 

Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэнэ2020, 10 сар 19. 12:28

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. 

"Токио-2020" олимпын тэтгэлэг олголоо2020, 10 сар 8. 16:22

“Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны баринд боллоо. 

Олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ОУОХ-ны анхны хуралдаа оролцжээ2020, 10 сар 6. 14:41

Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах энэ сарын 02-ны өдөр ОУОХ-ны нийт гишүүн Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчидтэй цахим уулзалт хийж, “Токио-2020” олимпийн наадмын талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. Цахим уулзалтад нийт 150 гаруй орны Олимпийн хорооны ерөнхийлөгч оролцсон бөгөөд ярилцлага хоёр цаг орчим үргэлжилсэн юм.

МҮОХ, МИАТ Олимпын төлөө хамтран ажиллана2020, 9 сар 22. 11:40

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монголын Иргэний Агаарын Тээврийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг “ОЛИМПИК ХАУС”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.  

С.Буджаргал Тайландад 12 цагийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ2020, 9 сар 21. 11:40

Тайландын Чангмай хотод "Ургах нарнаас шингэх наран хүртэл" нэртэй 12 цагийн гүйлтийн тэмцээн өчигдөр /2020.09.20/ боллоо. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчин С.Буджаргал оролцож, 12 цагийн хугацаанд 125 км зам туулж, тэргүүн байрыг эзэлжээ.  

МҮОХ-ны төлөөлөгчид Японы Элчин сайд Кобаяаши Хироюүкитэй уулзав2020, 9 сар 15. 19:57

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүкигийн урилгаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид тус улсын ЭСЯ-нд бараалхан , "Токио 2020" олимпийн наадмын бэлтгэл ажил , Монголын багийн хөгжөөн дэмжигчдийн визний асуудал, олон жуулчдын сэтгэлийг татдаг Токио цамхагийн гадна талбайд байгуулах "Mongolian House" төсөл, их спортын карьер нь өндөрлөсөн тамирчдыг Япон улсад суралцуулах боломж , өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал бодлоо нухацтай солилцов.

Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов2020, 9 сар 15. 14:55

ОУОХ-МҮОХ-ноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрт албан ёсоор батлагдсан цана, тэшүүрийн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр тэтгэлэг олгож, спортын өндөр амжилт хүсэв. 

МҮОХ, Германы элчин сайдын яамтай хамтран ажиллана2020, 9 сар 9. 16:01

 Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нь Холбооны бүгд найрамдах Герман улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенбергт бараалхаж , хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Казахстаны Элчин сайд Ж.Адилбаевтай уулзлаа2020, 9 сар 8. 12:00

Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтай албан уулзалт хийлээ. Уулзалтанд гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Б.Буджаргал: Дэлхийд рекорд тогтоож, Монголынхоо нэрийг сурталчлахад багахан л дэмжлэг хэрэгтэй байна2020, 9 сар 4. 8:30

Олон өдрийн гүйлтийн төрлөөр дэлхийд нэрээ гаргаж, өнгөрсөн хугацаанд 9 тэмцээнд оролцохдоо 4-т нь түрүүлсэн Б.Буджаргалтай ярилцлаа. Тэрбээр Тайландад байгаа бөгөөд оны өмнө болох дөрвөн ч тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.  Гэвч хүний нутагт гацсан учраас санхүүгийн хувьд хэцүүхэн байдалд ороод буйгаа өөрийн фэйсбүүк хаягаар мэдэгдэж, элэг нэгт монголчууддаа хандсан билээ.

"Үнэгүй фитнес"-ийн залуустай хамтарч ажиллана2020, 9 сар 3. 18:52

Цахим орчин дахь “Үнэгүй фитнес” группэд сонирхлоороо нэгдсэн залуус өглөө бүр 06.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглаж дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж эхэлснийг та бүхэн мэднэ. Энэхүү группийг анх фитнесийн багш Л.Саруулбат санаачлан үүсгэсэн түүхтэй

Б.Буджаргал: Туйлдаж байна, гэхдээ надад зогсох эрх байхгүй2020, 9 сар 3. 10:20

Хэт холын марафон буюу олон өдрийн гүйлтийн тэмцээнд оролцож, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж буй Б.Буджаргал Тайландад гацаж, хүндхэн нөхцөл байдалд оржээ. Энэ талаараа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж мэдээллээ. 

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг МҮОХ дэмжиж ажиллана2020, 9 сар 2. 16:26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-ын хүрээнд Монгол Улсад анхлан зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх оны 9 дүгээр сард манай оронд болно. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсын тамирчид нээлттэй оролцох уг тэмцээн нь спортын 22 төрөлтөд болох юм. 

Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулахаар болжээ2020, 9 сар 2. 13:56

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал Д.Мөнхболд нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдлагуудын зүгээс хамтын ажиллагаагаа сайжруулах, санамж бичиг байгуулах хүсэлт гаргалаа. БТСУХ-ны зүгээс Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас гаргаж буй санал санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллана

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц спортын салбарын эрдэмтэдтэй уулзлаа2020, 9 сар 2. 12:58

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах нөхцөл боломж, цаашдын хамтын ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж буй. 

Л.Саруулбат: Хүн өөрийнхөө хэмжээнд өдөр бүрийн давтамжтайгаар дасгал хийвэл үр дүнд хүрэх боломжтой2020, 8 сар 31. 8:10

Дөрөвдүгээр сараас хойш “Үнэгүй Fitness” групп хэмээх нэртэй фэйсбүүк  хуудсыг нээж,  лайваар дасгал хөдөлгөөн зааж байгаа Ази, дэлхийн аварга фитнес тамирчин Л.Саруулбаттай ярилцлаа. Түүний групп хуудас  өдгөө 150 мянга гаруй гишүүнтэй болсон бөгөөд энэ хэцүү цаг үед зөв үлгэр дуриалал болсон энэхүү үйлс нь хүмүүсийн талархлыг ихээр хүлээж байгаа билээ. 

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Паралимпийн хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа2020, 8 сар 28. 12:40

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монголын үндэсний паралимпийн хорооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц МҮОХ-ны Ерөнхийлөгчийг хүлээж авч уулзлаа2020, 8 сар 26. 17:13

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах нөхцөл боломж, цаашдын хамтын ажиллагааны санал санаачлагыг өрнүүлэх, хөгжлийн арга замыг оновчтой тодорхойлох зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр МҮОХ-ны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа.

МҮОХ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран ажиллана2020, 8 сар 26. 15:54

Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss