-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн агаарын хэм, байгаль орчинд гарч буй хувьсал хэрхэн мэдрэгдэж байгаа вэ.
Xаньдаа итгэж, хайраа хөглө: Ажил амьдралын он жилүүдийн уртад танилцсан нэгэн залуутай саяхан таарлаа. Хамтдаа ажиллаж, хийж бүтээж явсан он жилүүдийн талаар эргэн дурсаж, амьдралынхаа болон гэр бүлийнхээ талаар ярилцаж хэсэг хуучлав
АВТОМАШИНЫ САЛОНЫ АГААР ШҮҮГЧ НЬ ГАДНААС ОРЖ ИРЭХ АГААРЫГ ШҮҮХ, ДОТОР АГААРЫГ ЦЭВЭРЛЭХЭЭС ГАДНА ХАРШИЛ ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
Хот байгуулалт, хөгжлийн газар болон Spatial planning podcast-ын хамт олон хамтран хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Ингэхдээ 6-7 нас, 8-9 нас, 10-12 насны ангиллаар 2021 оны тавдугаар сарын 5-18-ний хооронд бүтээлийг хүлээн авсан юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 23-ныг хүртэл spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авч байна
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий үндсэн стратегийн хүрээнд гэр хороололд хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төслийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас гураьдугаар сарын 15-ны хооронд Их Британийн Элчин сайдын яамны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн болон хэсэгчилсэн дулаан хангамжид холбогдох боломжгүй гэр хорооллын захын бүсийн айл өрхүүдэд тав тухтай, хэрэглэхэд хялбар, ашиглалтын зардал багатай, агаарын бохирдолгүй, хамгийн гол нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахуйц үр нөлөөтэй дулааны эх үүсвэрийг тодорхойлохыг зорьсон бөгөөд уг төсөлд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 112 өрхийг хамруулсан. Эдгээр судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн нүүрсний хэрэглээн дээр үндэслэн нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцоолоход жилд 4037 тонн CO2 үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрвээ эдгээр өрх хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийг ашиглавал CO2 нь 2822 тонноор буурах үр дүн гарах юм
Төв банктай холбоотой хууль, журам, бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүдийн байнга асуудаг нэг асуулт байдаг. Тэр нь Төв банк яагаад мөнгө гаргахгүй байна, валютын ханш та нараас болж өслөө гэх асуулт. Эдийн засгийн мэдлэггүй, мэдрэмжгүй гишүүдийн л ярьдаг яриа. Зарим нь ч мэдсээр байж мэдэн будилж, албаар дайрч ярьдаг ч биз. Үндсэндээ Төв банкны хараат бус байдалд санаатайгаар халддаг. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр ч гишүүд Төв банкны хараат бус байдалд илт халдаж, хаанаас хамаагүй мөнгө гаргаж ирээд, юунд ч хамаагүй зарцуулах ёстой гэж элийрэв. Хуралдаанаар Т Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Шинээр байгуулагдсан УИХ-ын намрын чуулганаар нэн түрүүнд хэлэлцэж байгаа асуудал нь төсөв. Засгийн газраас өргөн барьсан төсөлд төсвийн орлогыг 11.8 их наяд, зарлагыг 13.9 их наяд тооцож, 2.2 их наядын буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхүйц алдагдалтай байхаар төлөвлөсөн байна. “Төсвийн алдагдал гэдэг харьцангуй ойлголт, яг ийм байна гэж шууд ойлгож болохгүй. Төсвийн төсөөлөл, төсөл гэдэг ийм байж магадгүй хэмээн тооцож байгаа л хэлбэр.
Улсын төсөв одоогоор 1.2 их наядаар тасарчихсан байгааг өчигдөр хараахан солигдчихоогүй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Монголбанкнаас төсвийн орлого 1.8-2 их наядаар буурах төлөв байгааг хэлсэн. Гэтэл манай улс үзэгчгүй наадмыг 3 тэрбумаар хийхээр төсөвлөж.
Дэлхийн эдийн засаг 2020 онд амаргүй сорилттой тулгарлаа. Америк-Хятадын худалдааны маргаанаас үүдэлтэй тодорхойгүй байлыг залгуулаад COVID-19 вирус дэлгэрсэн нь өмнөх томоохон хямралуудаас ч хүнд байж мэдэх түгшүүрт байдалд хүргээд байна.
Энэ жил 36 настай. Эхнэр, охины хамт амьдардаг. Короновирус гарсантай холбоотой жижиг цайны газраа хаахаас аргагүйд хүрч гэртээ суух “ажилд” шилжсэн. Эхний ход хоног амраад, гэрийнхэнтэйгээ хамтдаа сайхан л байв. Удахгүй банкны лизингээ төлөхийг шаардах ажилтан эмэгтэйн байн байн утасдах, машины төлбөрөө гүйцээхийг шаардах ченжийн дарамталсан мессеж, тогоочийн маань хүүхэд өвдөөд гэж зээл гуйх өрөвдөлтэй царайнд миний даралт өсөж, ярианд минь бухимдал цухалзаж эхлэв. Гэвч энэ шинэ дарамт, шинэ мэдрэмж бишээ. “Энэ чинь алаан байхгүй юу” гэдэг шиг л өдөр тутам урд хормойгоо ард хормойгоороо нөхсөөр, зүтгэсээр ирсэн монголын дундаж иргэний л туучдаг зам. Болгосоор ирсэн, цаашид болгоод амьдарч л таарна.
Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа гэж АТОЗ-ийн хэдэн "гар" яриад байгаа. Аль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л ингэж ярьсан.
Бид энэ удаагийн нийтлэлээрээ бизнесийн орчны шинжилгээг баримтжуулдаг гол хэрэгслүүд буюу судалгаа, өгөдлийн шинжилгээний талаар дэлгэрүүлэн бичье. Та бидний нийтлэлүүдийн талаар санал, сэтгэгдэлээ хуваалцахыг хүсвэл манай вебсайт, нийгмийн сүлжээ хаягаар чөлөөтэй холбогдоно уу. Тунгаан уншсан танд баярлалаа.
Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгохоор болсноос хойш 10-аад жил өнгөрлөө.
Монгол Улс жилдээ сая жуулчин хүлээгээд авчихвал л бүх юм сайхан болно гэж амтай болгон ярих болсон. Үе үеийн байгаль орчны сайд нарын хамгийн түрүүнд амладаг амлалт ч энэ.
Бид эхний нийтлэлээрээ Стратеги төлөвлөлтийн талаар ерөнхий ойлголт өгсөн билээ.
Их түүхээрээ бид энэ өдрүүдэд бахархахгүй өөр хэзээ бахархах билээ.
Танил маань оффисын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижигхэн компанитай. Ерөнхийдөө албан газар айл өрхийн цэвэрлэгээний чиглэлээр дагнадаг, бас ч гэж 10-аад хүнийг ажлын байраар хангаж яваа компани. Өнгөрсөн жилээс Яармагт байх томоохон объектийн цэвэрлэгээг хариуцаж ажиллахаар хөөцөлдөөд бүтэхгүй байгаа. Учир нь тэндхийн цэвэрлэгээг Монголдоо толгой цохих том компанийн нэг нь хариуцдаг юм байна. Нэр зүсийг нь дурдаад яахав. Эрчим хүч, уул уурхай, зочид буудал, үйлдвэрлэл үйлчилгээ гээд хөл дүрж, гар хүрээгүй салбар барагүгүй гэмээр том компани. Ингээд том компанийн хөл хөндөлдөөд танилын маань аж ахуй томорч чадахгүй, тэрүүхэндээ “тийчэлж” байгаа. Монголын зарим толгой компаниуд юм юм руу үсчиж, жижиг компаниудынхаа орон зайд эзэн суухыг илүүд үздэг иймэрхүү жишээ олон бий.
Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй
Намрын чуулганаар хэлэлцэх олон хуулийн төслүүд, шийдвэрлэх асуудлууд байна. Улс төр ээдрээтэй өрнөж, сонгуулийн өмнөх жил сонирхолтой өнгөрөх бололтой. Эдгээрээс манай сайт онцолж буй нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон 2020 оны төсөв юм
Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албаны хүмүүс энэ үеэр мөн онцолж хэлсэн юм.