Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдрөөс тусгаарлагдана2022, 9 сар 16. 15:24

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монголд Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөлөө. Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргажээ2022, 4 сар 5. 9:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архи эрчүүд биднийг ууж байна2022, 3 сар 14. 12:44

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд оролцогсод эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлно. Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлэн, зөвлөмж гаргах юм. Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө, Улс орны түшиг тулгуур, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд ээ, Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо монгол эрчүүдийнхээ талаар хэлэлцэн ярилцаж, эх орныхоо хөгжил дэвшилд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайллын талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлохоор улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Та бүхэнд Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч гүн талархал илэрхийлж байна. Улс орны хөгжил дэвшил, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага, манлайлал маш чухал үүрэгтэй. Монголчууд бид эрт дээр үеэс эрчүүдээ “өрхийн тэргүүн, гэрийн эзэн” хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм. Хатан зоригт монгол эрчүүд Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшитгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтоон, туурга тусгаар улсаа цогцлоон мандуулж, монгол хүн, монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн бахдам түүх, баатарлаг гавьяатай билээ. Бидний өвөг дээдэс монгол эр хүнийг эр зоригтой, эрдэм билигтэй, холч ухаантай, уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтаа үнэнч, эх хүнд элбэрэлтэй байхыг сургаж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “Эр хүн” хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй. Монголчууд бид эрт үеэс хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрэлхэх, сархдад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх зэргийг адгийн араншин, хүний мөс чанарт харш хэмээн цээрлэж ирсэн заншилтай. “Нэр хугарахаар яс хугар” хэмээн манай ард түмэн ярьдаг билээ. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай. Харин бид өнөөдөр энэ зан заншил, захиа даалгавар, ёс жудгаа хэрхэн хадгалж, хэрхэн хамгаалж, хэрхэн авч яваа талаараа хэлэлцэн ярилцаж, тунгаан бодох цаг болжээ. Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан нэр төртэйгөөр амьдрах ёстой.   Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг, хариуцлага хүлээж, илүү их ачааны хүндийг үүрэх учиртай. Иймээс монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, үүх түүх, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажил амьдралтай, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг байх ёстой. Ингэхийн тулд эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудалд нь төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ эрчүүдийн өөрсдийн ухамсар, идэвх санаачилга, хариуцлагыг шинэ түвшинд гаргах шаардлагатай болжээ. Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулжээ2022, 2 сар 17. 11:11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардууллаа. 2100 оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 8-р сарын 27-нд гарсан. Энэ зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд ЗГ-ын тогтоолоор гадаадад сурах оюутны тэтгэлгийн зээлийн журам өөрчлөгдсөн

Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг ЗГ-т өглөө2022, 1 сар 26. 16:30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний у

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ2022, 1 сар 20. 13:35

    Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүний хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар шийдвэрлэх юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хариуцлага алдсан сайд, дэд сайд, ТНБД-ыг чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх2022, 1 сар 18. 13:33

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав. Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо. Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалах, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, гол мөрөн, булаг шандыг хамгаалах, тэрбум мод тарьж ургуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд захилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулна2022, 1 сар 13. 9:33

Ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12:30 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болжээ. Сануулахад, Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын 30 дугаар их хуралд мэндчилгээ дэвшүүлжээ2021, 12 сар 6. 11:06

МАН-ын 30 дугаар их хуралд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд "Эх орныхоо өнцөг булан бүрээс намын олон түмнээ төлөөлөн намын нөхдөө төлөөлөн хүрэлцэн ирсэн МАН-ын эрх барих дээд байгууллага Их хурлын бүрэн эрхт төлөөлөгчид болон МАН-ын нийт гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, хуулийн дагуу намын гишүүнчлэлээс түтгэлзсэн ч Монголын улс төрийн ууган хүчин МАН улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэхийн зэрэгцээ, ард түмнийхээ итгэл, сэтгэлийг ямагт дааж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг билээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг 2024 он гэхэд татаж гаргана2021, 11 сар 22. 12:05

Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо. Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм.   1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ. Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч гэхэд л хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх зэргийг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна. “Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улсын эдийн засаг энэ онд 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ2021, 11 сар 19. 12:24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж сонордууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: “Эрхэм зочид төлөөлөгчид, баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид ээ! Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үед төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжиж, ачааны хүндийг үүрч ирсэн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. Өнөөдрийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум дэлхий дахинаа цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед болж байна. Энэхүү хүнд цаг үед бүхий л боломжоо дайчлан бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхэнд Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүний хувьд талархал илэрхийлье. “КОВИД-19” цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш 2 жил орчим болж байна. Энэ аюулт цар тахал нь та бидэнд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах шаардлагыг тод санууллаа. Цар тахлаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний 9 сарын байдлаар 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ. Эдийн засгийн энэхүү тодорхой сэргэлтэд баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхний хүчин чармайлт багагүй нөлөө үзүүлснийг энд цохон тэмдэглэж байна. Төр, засгийн зүгээс 2020 оны эхнээс эдийн засгийг дэмжихэд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхөд тодорхой хувь нэмэр үзүүлсэн. Тухайлбал, Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь манай улсын эдийн засгийн чадавхтай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орнуудаас ч өндөр байгааг олон улсын байгууллагууд онцолж байна. Зөвхөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд өнөөдрийг хүртэл 4 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж, 290 орчим мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацааны чамлахааргүй үр дүн юм. Гэхдээ эдийн засгийн сэргэлт нь эмзэг хэвээр байгааг бид анхаарах ёстой

У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно2021, 11 сар 15. 11:23

У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.             Чуулганаар : Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл; Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага; Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт; Ойн салбарын технологи, инновацийн шийдэл; Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Аливаа салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бол тухайн салбарын хөгжлийн хөдөлгөх гол хүчин юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэнэ. Эрхэм хүндэт нөхөд өө, Хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж буй ойн салбарын болон усны мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг сайн дурынхан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, Ойн салбарын үндэсний чуулганд амжилт хүсье. Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн амин чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм

Монголын 2.3 сая иргэний мэдээллийг хакеруудын сайтад 700 ам.доллараар зарж байна2021, 11 сар 12. 9:34

Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршжээ. Уг сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Уулнаас мод авчирч суулгах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажил биш2021, 11 сар 11. 14:50

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авчирч суулгахгүй. Энэ бол үндэсний хөдөлгөөний ажил биш” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ. “Тэрбум мод тарих аян Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан сэтгүүлчид тодруулга авсан байна. Я.Содбаатар: “Энэ бол хоёр өөр асуудал

“Чингисийн одон“-г энэ жил ОЛГОХГҮЙ2021, 11 сар 4. 11:58

Маргааш Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр тохионо. Монгол бахархлын өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг жилд нэг хүнд олгодог уламжлалтай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй2021, 10 сар 15. 12:03

Монгол Улсын Ерөнхийлөгч “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган”-ыг нээж хэлсэн үгнээс хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ заалтын хүрээнд өнөөдрийн энэ чуулганыг санаачлан зохион байгуулж байна. Монголчууд бид хууль цаазын өнө эртний уламжлалтай, эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэ эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт тэмцэж, хамгаалж ирсэн түүхтэй. Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол нийгмийн шударга ёс юм

Ерөнхийлөгч "Хангарьд ордон"-г улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг засгийн газарт өгчээ2021, 10 сар 11. 11:52

Засгийн газрын хуралдаанаас НЗДТГ-ынхныг арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байр руугаа нүүж орох шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан "Хангарьд ордон"-г дуудлага худалдаанд оруулж, худалдаалахаар шийдвэрлээд буй

"Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах монгол төрийн ташуур юм"2021, 10 сар 11. 10:04

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна

Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв2021, 10 сар 8. 16:56

Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив. Өнөөдрийн үйл ажиллагаанд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл оролцлоо. Энэхүү өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр үг хэлэв

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг БҮРЭН ЭХЭЭРЭЭ2021, 10 сар 5. 9:34

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн билээ. ЗАРЛИГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА: Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь: Нэг.Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай: 1.1. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэх, “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх; 1.2

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss