Монгол Улсын хилийн нөхцөл байдал сайжрахгүй байсаар сар гаран болсон ч нөхцөл байдал дордсон уу гэхээс дээрдсэн зүйлгүй өнөөдрийг хүрлээ. Хоёр жилийн хөл хорионоос шалтгаалан нэмэгдээд байсан ачааны үнэ сүүлийн саруудад бүр ч их нэмэгдэж, тавдугаар сард 20-25 мянган юаниар орж ирдэг нэг машин одоо хамгийн багадаа 65-75 мянган юань болжээ. Зарим тохиолдолд энэ үнийг 3-4 дахин нэмэх хандлага ажиглагддаг. Харин хил гаалийн ийм цаг үед манай зарим үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээний салбаруудын түүхий эд, материал урд хөршөөс бүрэн хамааралтай байсан нь эхнээсээ тодорч эхлээд байна.
COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулаад 2 жилийн нүүрийг үзлээ. Монгол Улсын хувьд ч өнгөрсөн хугацаанд халдварын тохиолдлыг бууруулах гэж шат дараатай ажлуудыг зохион байгуулсан ч, тус болсон зүйл ховор эсрэгээрээ эдийн засаг нь элгээрээ мөлхөх дээрээ тулаад байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ
Монголын хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж, ногдол ашгийг уян хатан, давуу байдлаар, өндөр өгөөжтэйгөөр ажилтнууддаа хүртээж эхэлсэн компани бол Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК юм. Одоогоос гурван жилийн өмнөөс нийгмийн хариуцлагын хүрээнд “Баялгийн үр шимийг ажилтан бүрд” уриатайгаар компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад “Давуу эрхийн хувьцаа”-г олгож эхэлсэн билээ.
"Ажлын байрыг дэмжих" зээлд ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй Монгол Улсын Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкнуудын төлөөлөл оролцож нэгдсэн мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Ажлын байрыг дэмжих" хоёр их наяд болон "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. "Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн дугаарт органик саван, алчуур, шүдний сойз үйлдвэрлэгч “Эко саван” үйлдвэрийн үүсгэн байгуулагч Б.Номинцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан учир үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа онцоллоо.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн зочноор мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Буриад, бууз баншны үйлдвэрийн захирал Д.Ундрахтай ярилцлаа. Тус үйлдвэр нь 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөтгөж ажлын байрныхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа тул ийнхүү онцолж байна. Цар тахлын үед үйлдвэрүүдэд үүд хаалгаа барих, хүнээ цөөлөх асуудал тулгамдаж байгаа ч ЖДҮХС-гаас авсан зээлийн ачаар одоохондоо үйл ажиллагаа хэвийн байна хэмээн тус компанийн захирал Д.Ундрах ярилаа.
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” буланд “Алиман сар” ХХК-ийн захирал Н.Дулмааг урьж, ярилцлаа.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголд цорын ганц байдаг резинэн үйлдвэр болох “Резин эдлэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Зол-Эрдэнэтэй ярилцлаа.
ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтан болон УИХ-ын гишүүд ихээхэн хэмжээний зээл авсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тиймээс энэ ЖДҮХС-гийнхан 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан байна. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийн төсөл шалгаруулалт хэрхэн явагдах, ямар өөрчлөлт орсон талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Урт хугацаанд одоо байгаа жижиг дунд үйлдвэрүүд өргөжин цэцэглэж, үндэсний цаашлаад олон улсын хэмжээний үйлдвэрлэгчид болох учиртай.
ЖДҮ-лэгчдэд олгодог санхүүжилтээс төрийн өндөр албан тушаалтан болон УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байдлаа ашиглан ихээхэн хэмжээний зээл авсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Үүний улмаас тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд З.Батзориг шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял авч, зарим нь одоог хүртэл АТГ-т шалгагдаж байгаа юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 63,1 мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байна. Эдгээр үйлдвэрт 800 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч амьдралаа залгуулж байнаа гэсэн үг.
Одоогоос нэгэн жарны өмнө Монгол Улс болон БНСУ-ын хөгжил ойролцоо түвшинд байжээ. Харин өнөөдөр хөгжлийн ялгаа тэнгэр газар шиг болсон. Газар нутаг, байгалийн баялагаараа хол илүү Монгол Улс яагаад БНСУ шиг хөгжиж чадахгүй байгаа вэ? Монгол хүн бүрт энэ асуулт бий. Зарим нь эрх баригчидтай холбон шүүмжлэх нь бий. Дам утгаараа төрийн бодлого дутсан гэвэл тийм. Гэхдээ хэн нэг эрх мэдэлтэн гэхээс илүү Монгол улс үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйд гол учир байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үед маш оновчтой шийдвэр гаргаж, иргэдийн талархлыг хүлээгээд байна. Тодруулбал, үйл ажиллагаа нь хумигдаад байгаа аж ахуй нэгж, цалин орлого нь буурсан иргэдийн дулаан, цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл төлөх шийдвэр гаргасан нь энэ хүнд хэцүү цагийн хамгийн гэрэлтэй мэдээ байв.
Одоогоос таван жилийн өмнө нар салхинд хийсч, ногоон ус шүүрч орчин тойрноо бохирдуулж байсан хүдрийн овоолго дээр өнөөдөр дэлхийн хэмжээний өндөр мэргэжилтэй монгол залуус нь мэдлэг ур чадвараа гайхуулан ажиллаж, хүнд үйлдвэрийн салбарыг түүчээлж яваа хамт олон бол “Ачит Ихт” компанийнхан. “Ачит Ихт” компани Монгол Улсын хууль журмын дагуу хэрхэн яаж үйлдвэрээ босгосон, Эрдэнэт үйлдвэртэй хэр хугацаанд хэлэлцээр хийж гэрээ байгуулан ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнө нь толилуулсан.
Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрлэлийнхээ үр шимийг компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад хүртээж, орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох зорилгоор жилийн 30 хувийн баталгаат хүүтэй “Давуу эрхийн хувьцаа”-г гаргаж, улирал бүр ногдол ашиг тарааж эхэлсэн нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн ажлуудын нэг юм. Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед “Ачит-Ихт” ХХК гурав дахь жилийн эхний буюу ес дэх улирлын ээлжит ногдол ашгаа хугацаанд нь өнөөдрөөс хуваарилж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 15-16-нд зохион байгуулах гэж байна. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа. -“Экспорт Монгол 2020” үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр явж байна вэ? -“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг "Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээ" уриан доор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл, USAID Бэст хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Экспорт олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна
“Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэр болон өөрийн үйлдвэрийн ажилтандаа “Давуу эрхийн хувьцаа”-ны найм дахь улирлын ногдол ашгаа хуваарилж эхэллээ. Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь анх 2018 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрлэлийн үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан үйлдвэрийнхээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтанд хүртээхээр жилийн 30 хувийн хүүтэй баталгаат ногдол ашиг олгосон нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн ажлуудын нэг юм.